×
Улс төр 15 Аравдугаар сарын 2013

Өмнөд Солонгос БНАСАУ-ын баллистик пуужингийн хожмын цохилтоос хамгаалах пуужингийн ба агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг Өмнөд Солонгосын БХЯ-ны албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

Эдвард Сноудены илрүүлэн илчлэсэн ээлжит мэдээллийг АНУ-д нийтлэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг сая сая хаяг хуудас шуудангийн янз бүрийн албаны электрон захидал харилцаанаас нууцаар авч байгаа тухай тоо баримтуудыг «Вашингтон пост» сонины сэтгүүлчид нийтлуүүлэв.

Сирийн химийн зэвсгийг устгах орос-америкийн санаачлага амжилт олсны дараа Ойрхи Дорнодын бүх газар нутагт үй олноор хөнөөх зэвсгээс чөлөөт бүс бий болгох олон улсын бага хурлыг явуулахыг Москва илүү зүтгэлтэйгээр шаардаж байгаа юм.

Гадаад бодлогын хүрээнд АНУ-тай тогтоосон холбоотны харилцаанд гойд анхаарал тавьж байна гэж өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ.

Вьетнамтай маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлаархи Хятадын байр суурьд ямар нэгэн ахиц дэвшил гарсан шиг байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

Сирид сөрөг зэвсэгт этгээдүүдийн явуулж байгаа хэрцгий зэрлэг ажиллагааны тухай Human Rights Watch байгууллагын илтгэлийг тэдний ивээн тэтгэгчид анхаарна гэдэгт Москва найдаж байна.

Өнөөдөр Женевэд олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германи) ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахаар Ирантэй ээлжит хэлэлцээ хийж эхэлнэ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013