×
Улс төр 12 Аравдугаар сарын 2013

Химийн зэвсгийг хориглох байгууллагад энх тайвны шагнал гардуулах тухай Нобелийн хорооны шийдвэрийг Москва сайшаан дэмжиж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ сайтдаа нийтлүүлсэн тайлбарт өгүүлжээ.

Ливийн Ерөнхий сайд Али Зейдан пүрэв гаригт зэвсэгт этгээдүүд өөрийг нь хулгайлсан хэрэг явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн нэрлэв.

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун «солонгос-оросын найрамдал, хамтын ажиллагааны харилцаанд гойд анхаарал тавьж байна.» Эдгээр хоёр орны харилцаа өнгөрсөн 65 жилд улс төр, эдийн засаг, соёлыг оролцуулан янз бүрийн салбарт тасралтгүй хөгжиж ирсэн» гэж тус улсын ГХ-ийн сайд Пак У Чун мэдэгдэв.

БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хороо АНУ-д хандан Өмнөд Солонгос,Японтой хамт Солонгосын хойгийн ойролцоо явуулж байгаа усан цэргийн байлдааны сургуулилтыг зогсоохыг уриалсан тухай өнөөдөр KCNA агентлагаас тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Сири улс химийн зэвсгийг хураах талаар авсан бүх үүргээ биелүүлж байна гэж БНСири Улсын элчин сайд Риад Хаддад «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013