×
Улс төр 11 Аравдугаар сарын 2013

Улс үндэстэн бүр түүний дотор Хятад улс хосгүй шинж чанартай гэдэгтээ итгэж байна. Гэсэн ч бусад ард түмэнд «хишиг хайрлахыг» оролдохгүй явдал ийм үзэл санааг нь аюулгүй болгож байна гэж БНХАУ-ын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал Зинь Цаньжун РИА Новости агентлагад ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Египетийн ГХЯ үзүүлэх тусламжийнхаа хэмжээг хэдэн зуун сая доллароор багасгах тухай АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг буруушаав.

БНАСАУ пуужингийн баазаа Хятадтай хил залгаа умард солонгосынхны шүтээн болсон Пэктусан нуруунаас холгүй газар дор байгуулжээ. Бааз нуруунаас өмнө барагцаалбал хоёр км зайтай оршино.

Ямар нэг улс төрийн бүлэг намайг хулгайлах ажиллагааг зохион байгуулсан гэж Ливийн засгийн газрын тэргүүн Али Зейдан мэдэгдэв.

Орос, Хятад улсуудаас санаачилсан нийтийн аюулгүй байдлын байгууллага АНДБН-т бий болж магадгүй. Энэ нь эвсэл биш бүс нутгийн нийтийн аюулгүй байдлын зарчимд тулгуурлах байгууллага юм.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүгд найрамдах намын удирдагчидтай хийсэн уулзалтаас төрийн өрийн туйлыг дээшлүүлэх асуудлаар тодорхой ямар ч шийдвэр гаргсангүй.

Солоносын хойгийн өнөөгийн байдлаар завшиж, бүс нутагт цэргийн сүр хүчийг зузаатгахыг оролдохоос сэрэмжлэхийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ахин уриалав.

Сирийн химийн зэвсгийг устгах үйл явц төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Москва тэмдэглээд албан ёсны эрх баригчид нь Химийн зэвсгийг хориглох байгууллага ба НҮБ-ын мэргэжилтнуудтэй шудрагаар хамтран ажиллах эсэхийг шалгаж үзэхээ батлав.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013