×
Улс төр 10 Аравдугаар сарын 2013

Орос улс Хятад улстай нэгдэн НҮБ-д сансрын орон зайд зэвсэг байрлуулахыг хуулийн талаар хориг тавихад чиглэгдсэн шинэ хуулийн төслийг танилцуулах санаатай байна.

Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд өнөөдөр Солонгосын хойгийн өмнө зүгт тэнгисийн цэргийн сургуулилтаа эхэллээ гэж Ренхап агентлаг Өмнөд Солонгосын БХ-ын сайд Ким Гван Чжины мэдэгдлээс үндэслэн мэдээлсэн байна.

Ливийн ерөнхий сайд Али Зейдан өнөө өглөө «Ливийн хувьсгалчдын шуурхай штабынханд» баригдсанаас хойш суллагдсан байна.

АНДБН-ийн орнууд үг ярианаас бодит ажил үйлсэд шилжиж байна. Өнөөдөр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа 18 улсын удирдагчид хөгжлийн улс төрийн асуудал, түүний дотор бүс нутгийн аюулгүй байдлыг авч үзэж хэлэлцэв.

Брунейн Султан Хассанал Болкиах сирийн зөрчилдөөнийг шийдвэрлэх Орос, АНУ-ын санаачлагыг дэмжиж байгааг тэрбээр өнөөдөр түүний эх оронд болж буй Зүүн Азийн ДХУ-ын хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Ливийн шилжилтийн засгийн газрын тэргүүн Али Зейданыг өнөө өглөө үүрээр зэвсэглэсэн этгээдүүд хулгайлж, үл мэдэх зүгт аван оджээ.

БНАСАУ Хятадтай хил залгаа орших нутагт Пэктусан уулнаас холгүй газар дор пуужингийн баазыг барилаа гэж өнөөдөр «Чунун ильбо» сонин өмнөд солонгосын засгийн газрын эх сурвалжаас мэдээлжээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013