×
Улс төр 8 Аравдугаар сарын 2013

АЗНДЭЗХА-ны ДХУ-ын арга хэмжээ сайн ажил хэргийн өгөөжтэй болж өнгөрлөө гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн бүс нутгийн улсуудын 21-р ДХУ-ын үр дүнгээр хийсэн бага хурал дээр дүгнэн хэлжээ.

100 долларын шинэ дэвсгэртийг энэ оны 10-р сарын 8-аас АНУ-д эргэлтэд оруулна.

Сирид байгаа химийн зэвсгийг устгах асуудлыг хариуцах онц эрхт зохицуулагчийг томилох хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна.

Энэ зун хөөргөсэн хятадын хиймэл дагуулууд хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсгийг бүтээх хөтөлбөрийн  нэг хэсэг юм гэж АНУ үзэж байна.

Алтны үнэ өсөн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлүүд унаж байна. Хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч байгаа нь учиртай. АНУ-ын конгресс төрийн өрийн туйлын хэмжээг цагт нь дээшлүүлж чадахгүй гэж бүгд эмээж байна.

Сирид химийн зэвсгийг устгах ажил цаашид эрчимтэй үргэлжлэнэ гэдэгт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна. Тэрээр өнөөдөр АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлжээ.

Энэ долоо хоногт эхлэх АНУ,Өмнөд Солонгосын хамтын байлдааны сургуулилтын хариуд галлахад хэзээ ч бэлэн байхын тулд Умард Солонгосын цэргийг байлдааны бэлэн байдалд оруулав.

Өнөөдөр Бали аралд АЗНЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт ажлаа үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж байна.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013