×
Улс төр 1 Аравдугаар сарын 2013

ПДХ системээ хятадын улсын компанитой хамтран байгуулах тухай Туркын шийдвэр АНУ-ыг түгшүүлж байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгдлээ.

Германид химийн бодистой холбоотой шуугиан дэгдэв. Энгийн бүтээгдэхүүн төдийгүй химийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэж болом бодисыг Сирид нийлүүлэх зөвшөөрөл одоогоос хоёр жилийн өмнө германы пүүсүүдэд өгснөө засгийн газар хүлээв.

Ирак ОХУ-д хандан терроризм, зэвсэгт хэт даврагч бүлгүүдтэй тэмцэх туршлагаа хуваалцах хүсэлт тавьсан тухай иракийн парламентын эрх баригч эвслийн депутат Мухаммед аль-Акили мэдээллээ.

ОХУ,АНУ хоёр зарим асуудлаар хамтран ажиллаж мэднэ. Харин ашиг сонирхол нь харшилдах хүрээнд хамтран ажиллахгүй . Эдгээр хоёр улсын засаг захиргааны төлөөлөгчдийн ямар ч нааштай харилцаа холбоо эдгээр асуудлыг шийдвэрлэхэд туслахгүй гэж Кремлийн тамгын газрын дарга Сергей Иванов оросын сонинууд ба цахим ХМХ ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.

Сирид засгийн газар, сөрөг хүчний сөргөлдөөн аль хэдийнэ зогссон. Сөрөг хүчин эв нэгдэлгүй байна.Иймээс барууныхан эдгээр хүчинтэй тусад нь хэлэлцээ хийх нь зүйтэйг ойлгосон гэж Кремлийн тамгын газрын дарга Сергей Иванов оросын хэдэн сонин, цахим ХМХ-д нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгджээ.

Өнөөдөр 10-р сарын 1-нд сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ. НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын хэсэг шинжээч тус улсад хүрэлцэн очсоны дараа мөн ажил хийж эхлэх юм.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013