×
Улс төр Аравдугаар сар 2013

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Yahoo, Google компаниудын мэдээлэл, баримтыг боловсруулах төвүүдийн холбоог нууцаар задлаж, дэлхий даяар сая сая хэрэглэгчийн аккаунтыг өөртдөө хүртээлтэй болгожээ.

Австралийн Радиотехникийг хамгаалах нууцын удирдах газар Азийн орнууд дахь элчин сайдын яамнуудаа утасны яриа чагнах болон мэдээллүүд олж авахад ашиглаж байна.

Орос, Япон хоёр улс хоёр талын харилцаагаа жинхэнэ түншлэлийн төвшинд гаргасан цагт л найрамдах гэрээ байгуулах харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэр гаргаж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Туркын БХЯ НАТО-гийн шахалтаар зенит-пуужингийн системийн нийлүүлэлтийн асуудлаар Европ ба АНУ-ын компаниудтай хэлэлцээг үргэлжлүүлнэ. Туркын засгийн газар зенит-пуужингийн дунд, алсын тусгалын 12 системийг худалдан авах тендерийн хугацааг 2014 оны 2-р сард хүртэл сунгав.

НҮБ-ын болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн Сирид хийж байгаа ажлын 2 дахь үе шат шувтарч байна. Химийн зэвсгийг устгах төлөвлөгөөнд заасан ёсоор 11-р сарын нэгэн гэхэд сирийн эрх баригчид химийн зэвсэг үйлдвэрлэх, тээвэрлэх хэрэгслийн үйлдвэруудийг устгах ёстой.

Хятадын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Бээжинд Тяньаньмэнь талбайд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн таван хүнийг саатуулав.

Сирийн босогчид улс орны зүүн-хойд нутагт Туркын хил орчимд курдын ардын журамт цэргийн эсрэг химийн зэвсэг хэрэглсэн тухай ливаны «Аль-Майядин» телевизийн суваг мэдээлэв.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ҮАБА-т Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны утасны яриа чагналтыг хязгаарлахыг тушаажээ.

Японы БХЯ нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин Зүүн-Азид өөрийн үйл ажиллагаагааны хүрээг өргөжүүлэн тэлж байна хэмээн үзэн, Токиогийн зүгээс өндөржүүлсэн анхаарал тавихыг шаардав.

Хятад улс Атлантын далайгаас Никарагуагийн нутаг дэвсгэрээр Номхон далай руу суваг татаж, Латин Америкт АНУ-д шинэ сорилт тулгах бодолтой байна. Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү мөн төслийн хэтийн төлөвийг Хонконг ба БНХАУ-д хэлэлцэв. Шинэ суваг АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувагтай өрсөлдөх юм.

Бүгд найрамдахчууд Обамаг Ойрхи Дорнодод «идэвхгуй байдалаар» хандаж байгааг шүүмжилж байна. Тэдний үзэж байгаагаар одоогийн засаг захиргааны бүс нутагт хүчний үйлдэл үзүүлэхээс татгалзсан явдал АНУ-ын хувьд ноцтой үр дагавар үзүүлэх уршигтай юм. Энэ шүүмжлэлийн цаана юу оршиж байна вэ?

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын агентлагийн /ҮАБА/ тагнуулын үйл ажиллагааны тухай юу ч мэдэхгүй байсан гэх Цагаан ордны мэдэгдэл эрт орой хэзээ нэгэн цагт  болох ёстой байсан зүйлд хүргэв.

Иран Олон улсын Цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийг цөмийн салбарын объектууддаа нэвтрүүлэх нөхцөлүүдээ хялбарчлахад бэлэн болоод байна.

Сирийн мөргөлдөөнтэй асуудлыг сирийн иргэд өөрсдөө шийдвэрлэх ёстой гэдэгт Дамаск итгэлтэй байна гэж Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдэв.

Умард солонгосын эрх баригчид тус улсын баруун хэсэгт оршдог “Сохэ” пуужингийн буудлыг шинэчлэх ажлыг явуулж эхлээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Холбооны мөрдөх товчооны шинэ захирлын албан тушаалд Жеймс Комийг албан ёсоор томилов.

Саудын Араб Улсын дээд муфтий шейх Абдул Азиз Аль аш-Шейх улс орныхоо залуучуудад хандан сирийн мөргөлдөөнд самуун дэгдээгчдийн талд байлдан дайтхаас татгалзахыг уриалсан тухай өнөөдөр арабын ХМХ уламжлан мэдээллээ.

БНХАУ-ын Төв телевиз анх удаагаа хятадын цөмийн шумбагч онгоцны дүрс бичлэгийг үзүүллээ. Энэхүү шумбагч онгоц нь хятадын усан онгоцны салбарын 40 жилийн хөгжлийн үр дүнд юм.

Никарагуагийн төлөөлөгчид сүүлийн 23 жилд Хятадад анх удаа айлчилж, Номхон далайг Атлантын далайтай холбох суваг татах телевийг хэлэлцэв.

Сири химийн зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэх 1300 тонн бодис болон 1200 гаруй байлдааны хэрэгслийг зарлан мэдээлсэн тухай АП агентлаг Химийн зэвсгийг хориглох байгууллагын Ерөнхий захирал Ахмет Узюмжюйн илтгэлээс иш татан мэдээллээ.

Сенатын тагнуулын хорооны тэргүүн Дайан Фейнштейн АНУ-д найрсгаар ханддаг улс орнуудын удирдагчдын утсаар хийсэн яриануудыг сэм чагнаж, электрон захидал харилцааг нь хянаж шалгасан америкийн тусгай албадын ажиллагааг буруушаав.

Сүүлийн үед Умард Солонгсоос сонин мэдээ байн байн ирээд байна. Ким Чен Уны засгийн газар нийгэм-эдийн засгийн зөөлөн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн гэсэн дүгнэлт эдгээр мэдээг үндэслэн хийж болно.

Хоёр улс Зүүн-хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтран ажиллах нь чухлыг Пхеньянд айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тэмдэглэв.

Хятадын зэвсэгт хүчин Зүүн Азид үйл ажиллагааныхаа бүсийг өгөжүүлж байгаад Токиогоос их анхаарал тавьбал зохино гэж Японы цэргийн удирдлага үзэж байгааг өнөөдөр Токиод БХ-ын сайд Ицунори Онодэра хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчид Женевт Сирийн ерөнхий сайд Кадри Жамиль болон дотоодын сөрөг хүчний удирдагчдын нэгтэй уулзалт хийв.

ШХАБ- ын Бүс нутгийн терроризмын эсрэг бүтцийн гүйцэтгэх хорооны захирал Жан Синьфэн Монгол улсын Терроризмтэй тэмцэх газрын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б. Эрдэнэбаяртай уулзалт хийв.

Испаний ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, АНУ-ын ҮАБ-ын агентлагийн ажилтанууд өнгөрсөн оны 12 р сард Испанид 60 сая утасны яриануудыг чагнаж байжээ. Би-би-си-гийн уламжилж байгаагаар, сэтгүүлчид энэхүү чагналтын тухай тодорхой мэдээ сэлтүүдийг АНУ-ын тагнуулын тусгай албаны ажилтан Эдвард Сноуденээс авсан нууц баримтуудаас авчээ.

АНУ өөрийн ойрын холбоотон ХБНГУ -ын канцлер Ангела Меркель болон Францын ерөнхийлөгч Франсуа Олландын яриаг тагнан чагнаж байсан тухай дуулиант явдал шинэ баримтуудаар баяжсаар байна.

Япон, Хятад хоёр газар нутгийн маргаанаас болж цэргийн хүчээр шийдвэрлэх нээлттэй заналхийлэлд хүрээд байна. Сенкаку арлууд дээр нисэх Хятадын нисэгчгүй онгоцнуудыг устгах болно гэж Токио мэдэгдээд байна. Дяоюйдао арлууд дээр нисэгчгүй онгоцнуудын туслалцаатай өгөх цохилтууд нь дайн өдөөх бөгөөд шийдвэртэй хариу цохилтууд өгөх арга хэмжээнд хүргэнэ гэж Бээжин анхааруулав.

ХБНГУ -ын канцлер Ангела Меркелийн утасны яриаг олон жил чагнасан тухай ерөнхийлөгч Барак Обама мэдэж байсныг АНУ эрс үгүйгсэж байна гэж Франс Пресс агентлаг уламжлав. АНУ ын ҮАБ- ын агентлагийн мэдэгдэлд, агентлагийн тэргүүн Кит Александер Меркельтэй холбоотой үйл ажиллагааныхаа тухай ерөнхийлөгч Барак Обаматай хэзээ ч хэлэлцэн ярилцаж байгаагүй гэж дурдьжээ.

Израилийн цэргийнхэн даваа гаригийн өглөө тус улсын өмнө зүгт орших 100 мянган хүн амтай Ашкелону хот руу палестины дайчдын тавьсан пуужинг амдан устгажээ.

НҮБ –ын болон АОЛ-ийн Сирийн асуудад эрхэлсэн тусгай төлөөлөгч Брахими даваа гаригт ойрхи дорнодоор хийх айлчлалынхаа хүрээнд “Женев -2” уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэхээр Дамаскад хүрэлцэн ирнэ. Энэхүү айлчлал нь НҮБ –ын өндөр албан тушаалтны өнгөрсөн оны 12-р сараас хойш хийж байгаа анхных нь юм.

Францын тусгай албад тусгай зөвшилцлийн хүрээнд АНУ, Их Британий ажил нэгт нөхөддөө тагнаж олсон мэдээллээ тогтмол дамжуулдаг байна.

Улсын Их Хурлын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков, сирийн сөрөг хүчин гэхээс илүүтэйгээр, тэдний гадны ивээн тэтгэгчид Сирийн талаарх олон улсын чуулганыг тасалдуулах сонирхолтой байгаа гэж үзжээ.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн асуудлыг зохицуулах тухай олон улсын чуулганы бэлтгэл ажлын талаар утсаар хэлэлцлээ гэж оросын гадаад бодлогын удирдах газрын сайтад егуулсэн байна. Харилцан яриа бямба гаригт америкийн талын санаачилгаар болжээ.

Гурж улсад улсын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал асуулга эхэллээ. Сонгуулийн хуудаст 23 нэр дэвшигчид оржээ.

Сирийн зөрчлийг зохицуулах уйл явц ур дүнгээ харуулж байна. «Женев-2» чуулганы хуралдах өдөр ч бараг тодорхой болсон. 

Иран улс атомын бөмбөг үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний ураныг нэг сарын дотор үйлдвэрлэж мэднэ гэж америкийн ШУ,олон улсын аюулгүй байдлын судлалын хүрээлэнгийн шинжээчид үзэж байна.

Сноудены илчлэх үйл ажиллагаа Вашингтоны холбоотнуудын тусгай албадад аюултай гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг анхааруулав. Агентлаг The Guardian сонины ээлжит нийтлэл гарсны дараа энэ тухай мэдэгджээ.

Японы сайд нарын танхим нууц мэдээллийг задруулан тархаахын төлөө шийтгэлийг чангаруулах төрийн нууцын тухай хуулийн төслийг сайшаасан тухай засгийн газрын төлөөлөгч Ёсихидэ Суга Токиод хэвлэлийн байга хурал дээр мэдээллээ.

Өмнө нь
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013