×
Улс төр 27 Есдүгээр сарын 2013

Япон улс Номхон далайн усны гадаргуун нилээд хэсэгт нисгэгчгүй онгоцын тусламжтайгаар мөрдөн байцаах системийг боловсруулах санаатай байна гэж тус улсын БХ-ын сайд Ицунори Онодэра өнөөдөр Токиод мэдээлжээ.

НҮБ-ын АЗ хөнгөн болон галт зэвсгийн худалдааг хязгаарлах тогтоолыг сайшаан баталлаа. Австрали улсын санаачилсан тогтоолыг дэмжихээр НҮБ-ын АЗ-ийн гишүүн 14 улс санаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлаарх тогтоолын төсөл бүр мөсөн зөвшөөрөгдлөө. Энэ тухай Орос улсын ГХ-ийн тэргүүн Сергей Лавров мэдээллээ.

АНУ, БНХАУ БНАСАУ-ын биелүүлээгүй амлалтын «буруу тойрог»-ийг эвдэхийг хүсэж байна гэж АНУ-ын төрийн байгууллагын төлөөлөгч Нью-Йоркод мэдэгджээ.

Панамын сувгийн засаг захиргаа, хэсэг цэргийн техниктэйгээр 7-р сард саатуулагдсан хойд солонгосын хөлөг онгоцны эздэд ойролцоогоор 1 сая долларын торгууль оногдуулжээ.

Тегеран цөмийн хөтөлбөртөө тодорхой алхам хийхээс наана АНУ Ирантай холбоотой цээрлэлийг цуцлахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.

Иран улс АНУ-тай цаашдын харьцаандаа хурцадмал байдлыг бий болгохоос аль болох зайлсхийх болно гэж Ираны ерөнхийлөгч Хасан Роухани Нью-Йоркод мэдэгджээ.

Оросын ГХ-ийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар өчигдөр Нью-Йоркод сирийн химийн зэвсгийг устгах асуудлаар НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг зөвшилцлөө.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013