×
Улс төр 26 Есдүгээр сарын 2013

Тайванийн засгийн газар Америкт үйлдвэрлэсэн завь эсэргүүцэх 12 онгоцны эхнийхийг хүлээн авчээ гэж «Франс пресс» агентлаг мэдээллээ.

НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаарх тогтоол ойрын 2 хоногийн дотор зөвшөөрөгдөж магад гэж ГХ-ийн орлогч сайд Геннадий Гатилов мэдээллээ. Түүний дүгнэснээр талууд харилцан буулт хийж зөвшилцөж байгаа бөгөөд баримт бичигт НҮБ-ын Дүрмийн 7-р заалтыг эх үндэс болгох авч, гэхдээ энэ нь АЗ-ийн нэмэлт батламж зөвшөөрөлгүйгээр Дамаскийн эсрэг хүч хэрэглэх боломжийг олгохгүй юм.

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүд ГХЯ-ны тэргүүнүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй хийсэн уулзалт дээр сирийн химийн зэвсгийн хувь заяаг шийдвэрлэх асуудлыг шийдэх арга замыг авч хэлэлцсэн гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдээллээ.

Ираны цөмийн хавтаст хэрэг, зуучлагчдын «6 талт» яриа хэлэлцээрийн дэвшил харилцан бие биедээ итгэлцэх зарчим дээр үндэслэгдсэн байх ёстой гэж өчигдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ

8-р сарын 21-нд Дамаск орчим гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн заринг хэрэглэсэн тухай мэдээлэл Орос улсад бий гэж өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Вашингтон Пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013