×
Улс төр 25 Есдүгээр сарын 2013

НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчдийн бүлэг Оке Сельстремийн удирдлаган дор Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн болохыг илрүүлэх материал бүрдүүлэхээр эргэн иржээ.

9-р сарын 29-нд Вьетнам улс Японтай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болох юм. Харин 5 сарын өмнө Вьетнам Франц улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил болсон юм.Энэ 2 улс хоёулаа Вьетнам улсын түүхэнд таагүй мөр үлдээсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдааны гол үйл явдал- улс төр олон нийтийн санал шүүмжлэл өчигдөр Нью-Йоркод эхэллээ. Эхний өдөр индрээс 30 гаруй орны төрийн тэргүүнүүд үг хэлжээ.

Орос орон Сирийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг женевийн тохиролцооны хүрээнээс халихгүйгээр зөвшилцөж чадах байх гэж найдаж байна. Энэ тухай ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Нью-Йоркод хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнгээр өнөөдөр мэдэгджээ.

Кенийн ерөнхийлөгч Ухуру Кениата өчигдөр орой улсын нийслэл Найробиг террористуудаас чөлөөлөх үйл ажиллагаа дууссаныг зарлалаа. Ийм байдлаар өнгөрсөн бямба гаригт эхэлсэн худалдааны төв «Вэстгейт»-ийг дайчид эзлэн авснаас хойш 4 хоног гаран үргэлжилсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сирийн хямралыг дипломат замаар зохицуулж, Сирийн асуудлаар Женевийн бага хурлыг тайван замаар явуулж чадна гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013