×
Улс төр 24 Есдүгээр сарын 2013

Хятад улс БНАСАУ-д үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой хоёрдмол зориулалттай бараа технологийг гаргах, түүнийг тээвэрлэхийг хориглолоо гэж БНХАУ-ын засгийн газрын мэдэгдэлд дурьдсан байна.

Орос улс сирийн химийн зэвсгийг устгах тохиролцоог хэрэгжүүлэх асуудлаар АНУ-ын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжгүй байгааг ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков мэдэгдлээ.

НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид 9-р сарын 25-нд Сирид буцан ирнэ гэж ОХУ-ын ГХ-ийн орлогч сайд Сергей Рябков өнөөдөр ОХУ-ын Улсын Их Хуралд хэлсэн үгэндээ мэдэгджээ.

Иран улсын ГХ-ийн сайд Мохаммед-Жавад Зариф энэ 7 хоногт Нью-Йоркод, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон бусад улсуудын ГХ-ийн сайдуудтай ираны цөмийн хөтөлбөрийн талаар олон улсын зууч улсуудын яриа хэлэлцээр дээр уулзах болно.

Ерөнхийдөө Солонгосын хойг дээрх байдал, түүнийг тойрсон асуудал мэдэгдэхүйц сайжирсан боловч АНУ-тай хийх харилцаанд байдал сайжрах явдал мэдэгдэхгүй байгаа юм.

НАСАУ ээлжит баллистик пуужингийн хөөргөлтөд бэлтгэж буй бололтой гэж өнөөдөр Өмнөд Солонгосын ХМХ-үүд америкийн шинжээчийн санаа бодлоос уламжлан мэдээллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Искандер Азизовыг ОХУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томиллоо.

НҮБ-ын штаб-байранд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68-р хуралдааны гол үе шат болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг өнөөдөр нээгдэж байна.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013