×
Улс төр 17 Есдүгээр сарын 2013

Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ намар айлчилна. Энэ тухай мягмар гаригт Орос улсын ГХЯ –ны дэд тэргүүн Игорь Моргулов уламжлав.

Өнөөдөр Нью –Йоркд НҮБ –ын төв байранд НҮБ –ын Ерөнхий Асссамблейн ээлжит чуулган ажлаа эхлэнэ. 170 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

НҮБ –ын шинжээчид илтгэлдээ Сирид 8 –р сард Дамаскийн орчмын Гута хотод мэдрэлийн төв системийг гэмтээгч зарины бодистой химийн зэвсгийг ашигласан болохыг нотлов. Зарчмын хувьд уг илтгэлээс өмнө энэ нь тодорхой байсан. Ингэхдээ өнөөдрийн нийтэд гаргасан уг баримт бичигт чухам хэн үүнийг ашигласан гэдэг асуултанд хариу алга. Гэхдээ дурдсан баримтууд нь үүнд зэвсэглэсэн босогчдыг сэжиглэхэд хүргээд байна. Тэгсэн ч АНУ, Британь болон Франц улсууд нь өөрсдийн дүгнэлтүүдийг хийхийн зэрэгцээ, тэдгээрт сирийн арми зарина хэрэглэснийг гэрчилж байна гэж мэдэгдэв.

НҮБ даваа гаригт наймдугаар сарын сүүлээр Дамаскийн орчимд урвал үүсгэх чанартай зарины бодистой хортой сум ашигласан “ хөдлөшгүй баримтуудыг” илрүүлсэн тухайгаа мэдэгдэв. Мэдэгдэлд 8-р сарын 21 нд Гута хотод химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдсон бөгөөд энэ нь “харьцангуй их тооны ” хүн амын үхэлд “хоёргүй утгатай, нийтлэг” баримт нотолгоо болж байна гэжээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013