×
Улс төр 10 Есдүгээр сарын 2013

ОХУ болон АНУ ын ерөнхийлөгч Владимир Путин болон Барак Обама нар Санкт-Петебургийн “G20”-н ДХУ ын үеэр сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгт шилжүүлэх тухай асуудлыг тавихаар ярилцаж байсан. Энэ тухай “Интерфакс” агентлагт мягмар гаригт оросын ерөнхийлөгчийн хэвэлитйн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уламжлав. Ингэхдээ тэрээр хэний санаачилгаар уг асуудлыг хөндсөн тухай тайлбарласангүй.

Орос улсын гаргасан химийн зэвсгээ олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтан дор шилжүүлэх санаачилгыг Сирийн засгийн газар зөвшөөрсөн явдал нь АНУ -ын зүгээс “цэргийн цохилт өгөх үндэслэлийг цуцлаж “байна . Энэ тухай мягмар гаргигт Төрийн думын олон улсын хэргийн хорооны тэргүүн /Төрийн дум –оросын парламентын доод танхим/ Алексей Пушков Оросын дуу хоолой “ радиод өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Түүний ярьснаар, өмнө ОХУ ын ГХЯны сайд Сергей Лавровын Сирийн тавьсан санал АНУ- ыг Сирид цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөнөөс салахад хүргэж байна.

Сирийн хямралд ахиц гарч байгаа бололтой. Дамаскийн эрх баригчдад байгаа химийн зэвсэгт олон улсын нийгэмлэгийн хяналт тогтоохтой холбоотой Москвагийн санаачилга нь Вашингтоныг Сирид өгөх цохилтоо хойшлуулах юм уу, эсвэл бүр татгалзахад хүргэж мэдэх юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ нь бий болсон нөхцөл байдалд илүүтэй хэрэгжүүлүүштэй гарц байна гэдэг дээр олон улстөрчид болон шинжээчид санал нэгдэж байна.

Хятад-Японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд Москва аль нэгэн талд орохгуй. Энэ тухай Орос улсын ГХЯ -ны дэд тэргүүн Игорь Моргулов мэдэгдэв. Зүүн-Хятадын мөн Өмнөд-Хятадын тэнгисүүдийн маргаантай асуудлуудыг тайван, хоёр талын үндсэн дээр шийдвэрлэхийг дипломат уриалжээ.

Саудын Арав Сирийн засгийн газрын цэргүүдийн эсрэг хуулийн дээд хэмжээнйим ял авсан ялтнуудыг илгээжээ. Энэ тухай “Ю-Эс-Эй тудэй” сонинд бичжээ.

Өнөөдөр Владивосток хотод/Оросын Алс-Дорнод/ нээгдсэн Зүүн-хойд Азийн парламентын чуулганд оролцогчид эдийн засгийн болон соёлын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэлэлцэнэ.

АНУ- ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ, хэрвээ Сири нь Орос улсын гаргасан саналын дагуу химийн зэвсгээ олон улсын хяналтан дор шилжүүлвэл, тэр төлөвлөж байгаа цохилтоо цуцлана гэв.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013