×
Улс төр 4 Есдүгээр сарын 2013

Лхагва гаригт Орос улсын Элчин сайдын яам оршдог Дамаскийн дүүргийг минометуудаар буудлага хийсэн тухай Бейрут болон Дамаскаас оросын дипломатууд РИАНовости агентлагт уламжлав.

Москва G20 дээр Сирийг тойрсон хурц байдлыг хэлэлцэхийг санал болгож байна. Санкт-Петербург хотод 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд ДХУ зохиогдоно. Путин 8 –р сарын 21- нд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй Дамаскийн орчмоос дээж авсан НҮБ –ын шинжээчдийн ажлын дүгнэлтийг хүлээхийг уриалав. Орос улсын зарчмын байр суурь үй олноор утсгах зэвсгийг хэрэглэсэн хэн ч байсан энэ бол гэмт хэрэг.

Орос улсын ерөнхийлөгч Путин Орос улс аливаа цэргийн ажиллагаанд хутгалдахгуй гэж батлан хэллээ.

НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун дэлхийн улс орнуудын удирдагчдыг ойрын үед Сирийн хямралыг зохицуулах асуудлаар /Женев-2/ бага хурал зохион байгуулахыг уриалав.

Хоер пуужин-байг өнгөрсөн мягмар гарагт Газрын дундад тэнгист хөөргөсөн нь баллистик зорилгыг цохих чадвартай Сирийн Пуужингийн эсрэг хамгаалалтын системийг байрлуулах газар, хариу өгөх цаг хугацааг шалгах оролдлоготой байжээ. Энэ тухай «Изветия» сонинд ОХУ-ын ЗХ-ний Жанжин штаб илэрхийлсэн байна. Израилийн талын мэдэгдлээр, 2 бай-пуужингуудыг израилийн пуужингийн эсрэг хамгаалалтын системийг шалгахын тулд хөөргөсөн байна.

Орос улс ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тусгай зөвшөөрөл байхгуйн улмаас АНУ-д өгөхгүй байгаа тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын телевизийн «1 суваг»-т өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. 

Сирийн эрх баригчдын химийн зэвсэг хэрэглэсэн илт баталгааг НҮБ –ын АЗ- д гаргаж өгөх ёстой, тэдгээр нь итгэл үнэмшилтэй байх ёстой.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013