×
Улс төр 3 Есдүгээр сарын 2013

Мягмар гаригт Израиль, АНУ –ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр израилийн пуужингийн довтолгооны “Хец-2” системийн ажиллагааг турших зорилгоор Газрын Дундад тэнгист баллистик пуужин тавьжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ ын дарга Си Зиньпинь нар “Их хорийн “ ДХУ- ын үеэр Санкт-Петербургэд талын харилцааны багц баримт бичгүүдийг үзэглэнэ. ДХУ 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд Санкт-Петербург хотод зохиогдоно. ДХУ ын босгон дээр Хятад улсын дарга “Интерфакс “агентлагт өгсөн ярилцлагадаа, хоёр орны удирдагчид энэ оны 3 –р сард Москвад болж өнгөрсөн тэдний уулзалтаас хойшхи өнгөрсөн хугацааны хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг дүгнэнэ гэв.

АНУ- ын Конгресст Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар зөв зүйтэй эсэхээр шийдвэр гаргах хариуцлагатай мөч тулж ирээд байна. Одоохондоо сенаторуудын санал хуваагдаад байна. Гэвч ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа өөрийн саналыг дээд зэргээр дэмжүүлэхийн тулд, хууль тогтоогчдыг “ боловсруулалтанд “ оруулж эхлээд байна. Ингэхдээ цохилтыг сенатын дэмжлэггүйгээр өгч магадгүй ч, Обамад энэ нь маш чухал юм. НҮБ ч тэр, НАТО ч тэр, тэр ч бүү хэл Их Британь ч тэр, АНУ -ын ерөнхийлөгчийг энэ асуудалд дэмжихээр шийдсэнгүй.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АНУ ын ерөнхийлөгч Барак Обама нар мягмар гаригт сирийн байдлаар өөрсдийн байр суурийг нэгдмэл байдлыг бататган, хамтран ажиллахаар тохиролцов.

Оросын пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгсэл Газрын Дундад тэнгисээс хоёр пуужин тавихыг тогтоогоод байна. Энэ тухай мягмар гаригт оросын мэдээллийн агентлагууд ОХУ- ын БХЯ- ыг иш татан уламжиллаа.

Сүүлийн өдрүүдэд Дамаскийн ойролцоо засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн тулалдаан үргэлжилсээр байна.

Сирийн ерөнхийлөгч Башар Асад францын “Фигаро” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Өрнөдийнхөн 8 –р сарын 21 нд Дамаскийн орчимд химийн зэсвэг хэрэглэсэн гээд байгаа. Гэтэл энэ нь ямарч логик холбоогүй зүйл. Асадын яриагаар Дамаскийн армийн цэргүүд босогчдын адил химийн зэвсгээс хохирол амссан.

Өмнөд солонгосын 33 хүний бүрэлдэхүүнтэй албан ёсны төлөөлөгчид мягмар гаригт Умард солонгост 9-р сарын 25-30 ны өдрүүдэд Кымгансан ууланд хуваагдсан гэр бүлүүдийн уулзалт зохион явуулахаар хүрэлцэн ирээд байна.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013