×
Улс төр 31 Наймдугаар сарын 2013

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн арми босогчдоо номхотгон дарж байгаа энэ үед Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруушаан баталж байгаа нь тэнэг хэрэг гэж хэллээ.

Сирид явуулж байгаа аливаа цэрэг дайны оролцооны гол зорилго бол ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь огцруулах явдал бөгөөд үүний тулд «хязгаарлагдмал цохилт» хангалтгүй гэж Турк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган үзэж байна.

Германы «Шпигель» сэтгүүл саяхан Эдвард Сноудены нууцын илруулэлтийн шинэхэн хувийг хэвлэжээ. Нийтлэлээс харахад америкийн нууц алба АНУ дахь Европын холбооны төлөөлөгчид болон НҮБ, МАГАТЭ-гийн суурин төлөөлөгчийн газрыг мөрдөн мөшгиж байжээ.

АНУ-ын Сирийн арми химийн зэвсэг хэрэглэн 1,4 мянган хүний амь хороосон тухай тагнуулын илтгэл «тэр чигээрээ зохиомол хуурамч» гэж Дамаск мэдэгдсэн билээ.

Сири улсын тухайд хүч хэрэглэн аюул занал учруулах гэсэн Вашингтоны мэдэгдлийг Москва байж болшгүй хэмээн үзэж байна.

АНУ 8 сарын 21-нд Дамаск орчимд химийн зэвсэгийг хэрэглэн үйл ажиллагаа явуулсны улмаас 1429 хүний амь насыг хороосон хэрэгт Сирийн засгийн газрыг буруутгалаа.

НҮБ-ын химийн зэвсэгийн шинжээчдийн баг өнөөдөр Дамаскийн зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа гэж Британы телевиз «Скай ньюс» мэдээллээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013