×
Улс төр 28 Наймдугаар сарын 2013

Израиль тус улсын хойд хэсэгт “Пэтриот” пуужингийн цогцолборыг байрлуулж эхэллээ.

Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын ТЦХ болон Британий Хааны флот пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай америкийн ХМХ-үүд уламжилж байна.

НАТО-гийн орнуудын элч төлөөлөгчдийг Хойд атлантын эвслийн хуралдаанд Брюссельд дуудав. Хэлэлцэх асуудал - Сири.

Япон улс АНУ болон бусад орнуудтай сирийн хямралыг зохицуулахад хамтран ажиллахад бэлэн байна.

Иран улс бүс нутгийн өөрийн нөлөөг ашиглан, сирийн мөргөлдөөнт талуудыг зөрчил тэмцэлээ энхийн замаар зохицуулхыг ятгах ёстой.

Сирид гарч байгаа хямралд хүчний үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлогууд нь цаашид бүс нутгийн байдлыг тогтоворгүй болгоно. Орос улс сирийн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулахаас өөр арга үгүй гэж үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Дамаскийн орчимд өнгөрсөн долоо хоногт сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн болох нь эргэлзээгүй юм гэж  мэдэгдэв.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013