×
Улс төр 22 Наймдугаар сарын 2013

Өнөөдөр БНСолонгос Улсын нийслэлд ирэх оноос хүчин төгөлдөр болох хамтын батлан хамгаалалтын тухай хэлэлцээрийг бэлтгэх асуудлаар АНУ-тай ээлжит хэлэлцээ хийж эхлэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Сүүлийн гурван долоо хоногт сирийн сөрөг хүчин Дамаск, Алеппо орчмын цэргийн хоёр баазад байсан их хэмжээний зэвсэг булаан эзлэсэн тухай «Вашингтон пост» сонин мэдээлэв.

Сирид болж байгаа хэрэг явдал бол Орос, АНУ-ын хоорондын «хүйтэн дайны» шинэ хувилбар мөн гэж Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби үзэж байна.

Бидэнд байгаа баримт мэдээллээр Дамаск орчимд 8-р сарын 21-нд ерөнхийлөгч Башар Асадын цэргүүд бус, харин сөрөг хүчнийхэн химийн зэсвэг хэрэглэсэн болох нь тогтоогдоод байна гэж Орос улс мэдэгдсэн.

Өнөөдөр хятадын том Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүн таслаж эхлэв. Түүнийг авилга авч, мөнгө шамшигдуулсан ялаар яллаж байна. Сүүлийн арван жилд БНХАУ-д намын дээгүүр албан тушаалтай ажилтны хэрэг хамгийн их шуугиан дэгдээв.

Орос улс Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудаас хөрөнгө орулна гэдэгт найдаж байна гэж эдийн засгийн сайд Алексей Улюкаев Брунейд тус холбооны гишүүн орнуудын үйлдвэр худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн уулзалтуудын үр дүнгээр мэдэгдэв.

Өчигдөр Дамаскын дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг шалгаж үзвэл зохино гэж НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаанд оролцогчид мэдэгдэв. АЗ-ийн одоогийн дарга НҮБ-д суугаа Аргентины байнгын төлөөлөгч Мария Кристина Персиваль Нью-Йоркод уулзалтын дүнгээр энэ тухай мэдэгдсэн байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013