×
Улс төр 21 Наймдугаар сарын 2013

Хятадын ардын чөлөөлөх армийн Усан цэргийн Хойд флотын хэдэн онгоц Номхон далайн Гавайн арлуудын ойролцоо АНУ-ын Усан цэргийн хүчинтэй хамт байлдааны сургуулилт явуулах тухай өнөөдөр хятадын «Чайна дейли» сонин мэдээллээ.

Сирийн эрх баригчид Дамаскийн ойролцоо хиймийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг өнөөдөр “ худал хуурмаг ” мэдээлэл гэж нэрлэв. Сирийн нийслэл хотын орчим химийн зэвсэгт нэрвэгдсэн тухай Дубайн “Аль-Арабия” телевизийн суваг уламжилжээ.

Их Британий эрх баригчид ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены Лондонд дамжуулсан материалуудын хуулбаруудыг “Гардиан”сонины эздүүдийн хүчээр устгалд оруулж чадлаа.

Орос, Хятад улсууд  худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд бололцоотой бүхнээ хийх ёстой гэж БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян мэдэгдэл хийв.

АНУ  Египетэд цэргийн тусламжаа зогсоосон нь алдаа байх болно, гэхдээ Каир АНУ-гүйгээр бий болсон  нөхцөл байдлаас гарч чадна хэмээн Египетийн ерөнхий сайд Хазем аль-Баблауи мэдэгдэв.

НҮБ-ын дээд комиссар Нави Пилай даваа гаригт нисэгчгүй төхөөрөмж ашиглах хуульгүйгээс аюул тулгарч байгаа тухай сэрэмжлүүлэв.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013