×
Улс төр 15 Наймдугаар сарын 2013

Сирийн засгийн газар химийн зэвсгийг шалган байцаах олон улсын ажиллагааны болзолыг хүлээн зөвшөөрсөн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки мэдээллээ.

«Хойд нутаг» гэгчийн хэрэг эрхлэх японы сайд энэ оны 9-р сарын 19-23-ны өдрүүдэд Курилын Кунашир, Итуруп арлуудад хүрэлцэн очих бодолтой байна гэж өчигдөр японы «Эн-Эйч-Кей» телевизийн компани мэдээлжээ.

Египетийн нутаг дэвсгэр даяар онц байдал нэг сараар зарлаллаа. Сайд нарын танхим энэ арга хэмжээг батласны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур энэ тухай зарлигт гарын үсэг зурав.

БНАСАУ, Өмнөд Солонгос хоёр хамтын Кэсон аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг сэргээхээр тохиролцсоныг Москва сайшаан дэмжиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны онц эрхт элчин сайд Григорий Логвинов мэдэгдлээ.

Өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсөний ойг тохиолдуулан үг хэлэхдээ 1994 оноос хойш анх удаа "хэзээ ч байлдан дайтахгүй" тангараг өгсөнгүй

Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсөний 68 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байгаатай холбогдуулан японы цэргүүдийг оршуулсан токиогийн Ясукуни сүмд бэлэг өгөв. Абэ сүмд хүрэлцэн очихоос түдгэлзсэн байна.

Москва египетийн улс төрийн бүх хүчинд хандан тэсвэр тэвчээртэй байж, шинэ хохирол хэлмэгдэл гаргахаас сэргийлэн сэрэмжлэхийг уриалж байна гэж Египетэд хүч хэрэглэх ажиллагаа ахин гаарсантай холбогдуулан хийсэн ОХУ-ын ГХЯ-ны тайлбарт өгүүлжээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013