×
Улс төр 14 Наймдугаар сарын 2013

Өнөөдөр Манилд Филиппин, АНУ-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгчид сэлгэх үндсэн дээр америкийн цэргийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэв. Хэлэлцээ дөрвөн үе шаттай болно.

Өнөөдөр Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийж, Кэсон хамтын аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх тухай хэлэлцээр байгуулсан тухай сөүлийн ХМХ-үүд мэдээлэв.

Иран өөрийн мэргэжилтэнүүдийн бүтээсэн шумбагч завийг барих ажлыг дуусч байгаа тухай мэдээлэв.

Хятад улсын Банкны Умард Солонгосын гадаад худалдааны банкны данснуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан явдал нь Пхеньян дахь олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан 68 жилийн ойн өдөр 8-р сарын 15-нд токиогийн Ясукуни хийдэд очих төлөвлөгөөгүй байна.

Зүүн Азийн олонхи ард түмний хувьд тэмдэглүүштэй 8-р сарын 15-ны өдөр ойртож байна. Одоогоос 68 жилийн тэртээ мөн тэр өдөр Япон улс Номхон далайд хийсэн дайнд бууж өгөх тухай зарлан мэдээлэв. Тэр үеэс хойш бүс нутгийн хэдэн улс мөн өдрийг японы эзэмшлээс чөлөөлөгдсний өдөр болгон тэмдэглэж байна.

НҮБ-ын мэргэжилтэнүүд Панамын эрх баригчдын илрүүлсэн умард солонгосын усан онгоцны зэвсгийн ачааг шалгаж эхлээд байна.

Челябинск мужийн Чебаркулийн цэргийн полигонд 7-р сарын 27-оос явагдаж байгаа орос-хятадын терроризмын эсрэг “Энхийн ажиллагаа -2013” сургуулилтууд нь олон улсын терроризмтэй тэмцэхэд цэргийн нисэхийг ашиглах нь үр ашигтай болохыг батлан харууллаа.

ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Игорь Моргулов Өмнөд солонгосын ГХЯ-ны Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын тусгай төлөөлөгч Чо Тхэ Ёнтой өнөөдөр Москва хотноо Умард Солонгосын цөмийн тулгамдсан асуудлаар зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээх талаар хэлэлцэн ярилцана.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013