×
Улс төр 7 Наймдугаар сарын 2013

Сирид явуулсан террорын ажиллагааг НҮБ-ын АЗ ямар ч нэмэлт болзол тавилгүй буруушаана гэдэгт Москва найдаж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Гана улсын ГХ-ийн сайд Ханна Теттетэй хийсэн хэлэлцээний дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Одоогоос таван жилийн өмнө гүржийн цэрэг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цөмрөн орж, оросын энхийг сахиулагчдын баазад халдан довтлов. Шөнийн давшилтын уршгаар хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянга нь шархдав. 

Орос Хятад хоёр улс «Энхийн ажиллагаа-2013» хамтын байлдааны сургууль явуулж байна. Эдгээр хоёр орны цэрэг байлдааны сургуулийн явцад террорын аюулыг няцаах арга барилыг сургуулилж байна. ОХУ, БНХАУ-ын хамтын усан цэргийн сургууль хэдхэн долоо хоногийн өмнө дууссан билээ.

АНУ –ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, БХЯ-ны сайд Чак Хейгел нар оросын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров болон БХЯ-ны сайд Сергей Шойгутай баасан гаригт Вашингтонд “хоёр нэмэх хоёр” уулзалт явуулна гэж төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки мэдэгдэв.Уулзалтаар Сири, Ираныг тойрсон асуудлуудыг хэлэлцэх бөгөөд, ТТГ-ын ажилтан асан Сноудентэй холбоотой тулгамдсан асуудлууд болон СДЗ- ийн шинэ гэрээний тухай ярилцана.

Оросын ерөнхий сайдын үзэж байгаагаар, Абхаз болон Өмнөд Осетийн тусгаар тогтнолоос татгалзах нь “ маш бүдүүлэг алдаа болох бөгөөд эдгээр ард түмнүүдийг тодорхой нөхцөл байдалд устгахад хүргэдэггүй юмаа гэхэд маш хүнд амьдралд унагаж мэдэх “юм гэв. Тэрээр ийм байдлууд дахин давтагдахгуй “гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. 

АНУ –ын ерөнхийлөгч Барак Обама Орос улстай илүү чанартай хамтран ажиллахад саад болох шалтгаануудыг олж харахгуй байна гэж мэдэгдлээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013