×
Улс төр 6 Наймдугаар сарын 2013

Афганистаны талибануудын толгойлогч мулла Омар 2014 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийг ор үндэсгүй үйл хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд сонгуульд оролцохоос татгалзахыг орон нутгийн оршин суугчдад уриалав

Орос улсын Холбооны зөвлөл /Оросын парламентын дээд танхим/ америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденыг өөрсдийн ажилд татан оролцуулахыг хүсч байна

Сирийн босогчдын баривчлагдсан хүмүүсийг үй олноор нь хороож байгаа явдал нь тэдний Сирийн иргэний дайны тактикийн гол ажиллагаа болж хувирч байна

Япон улс олон улсын түншүүдтэйгээ хамт дэлхий даяар цемийн зэвсгийг устгахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр 8-р сарын 6-нд Японы Еренхий сайд Синзо Абэ Хиросимаг америкийн атомын бөмбөгөөр бөмбөгдснөөс хойш 68 жил өнгөрсөнтэй холбогдуулан үйлдсэн дурсгалын ёслол дээр мэдэгдэв

Өмнөд Солонгосын засгийн газар БНАСАУ-ын Кэсонд солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборыг хаах төлөвлөгөөтэй байна

ОХУ-ын Дээд шүүх нефтийн “ЮКОС “компаний удирдагч асан Михаил Ходорковский болон Платон Лебедев нарын өмнө хоёр удаагийн шүүх хурлаар оноосон 11 жилийн ялыг хоёр сар хүртэл хугацаагаар бууруулав

Тусгай албад «Аль-Каидагийн» толгойлогч Айман аз-Завахирын мэдээллийг замаас нь авсаны дараа АНУ-аас хэд хэдэн улсад суугаа элчин сайдын яамдыг Ойрхи Дорнодод хаажээ

Пентагоны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайд Абдель Фаттах ас-Сиситэй утсаар ярилцаж, Египетэд гарсан хямралыг давахад туслах АНУ ба ЕХ-ны зуучлах хүчин чармайлтыг авч үзэж хэлэлцсэн

Ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрыг сөрөн зогсож байгаа сирийн сөрөг зэвсэгт бүлгүүд хойд Алеппо мужийн агаарын цэргийн хүчний гол баазыг хяналтдаа авсан

Сирийн цэрэг Нахабан, Баруда, Эль-Ханбуши, Истарба,Набата суурингуудын төлөө хэт даврагсадтай байлдан дайтаж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун японы Хиросима хотыг америкйн цөмийн бөмбөгөөр бөмөгдснөөс хойш 68 жил өнгөрсөнтэй холбогдуулан дэлхийн хамтын нийгэмлэгт хандан дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулахыг уроиалав

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013