×
Улс төр 2 Наймдугаар сарын 2013

Европын зэвсгийг сирийн босогчдод нийлүүлэх асуудал ЕХ-ны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд үгүй гэж өнөөдөр ИТАР-ТАСС Брюссель дэх дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ

Шанхайд Япон, Хятад болон Өмнөд солонгосын худалдааны чөлөөт бүс /ХЧБ/ байгуулах тухай гурван талт хэлэлцээрийн хоёр дугаарт шатны хуралдаан өндөрлөв. Арга хэмжээнд оролцогчид дараагийн гуравдүгаар шатны яриа-хэлэлцээрийг энэ жил Японд явуулахаар тохиролцов

Орос улс Эдвард Сноуденд улстөрийн түр орогнол олгосон явдал АНУ-ыг тааж мэдэхийн аргагүй бухимдуулав. Үүнийг Нью-Йорк мужийн сенатор Чарльз Шумер хамгийн шилдгээр тодорхойлов. “Орос улс Сноуденд түр зуурын орогнол олгон, бидний ар нуруу руу хутгаллаа” гэж Шумер мэдэгдэв. Ноён Сноудены чөлөөтэй зугаалах шинэ өдөр бүр нь энэ шарханы хутгыг нэг эргүүлэхтэй адил юм”

Удахгүй Вашингтон америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар пакистаны нутаг дэвсгэрт террористуудад цохилт өгөх ажиллагааг удахгүй зогсооно гэж Пакистанд айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв

Панамын эрх баригчид Куба улсаас БНАСАУ орох замд нь саа- туулсан умард солонгосын хөлөг онгцонд байлдааны хэрэгсэл, тэсрэх бодисыг илрүүлсэн тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээлэв

Тэнгисийн цагдаагийн хөлөг онгоцууд нь Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд орчмын буст цөмрөн орсныг өнөөдөр хятадын тал батласан тухай БНХАУ-ын Улсын далай судлалын газар мэдээлэв

Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлускони албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял ноогдуулж гаргасан шийтгэх тогтоолоор давж заалдсан ч шийтгэх тогтоолыг өөрчилж чадсангүй

Урд шөнө Каирт «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхны цуглаан хийж байсан газраас холгүй ариутгалын хоолой эвдрэв. Эсэргүүцэгчид түүнийг өөрсдий нь шахан зайлуулах цагдаагийн хүчний ажиллагааны эхлэл хэмээн үзжээ

ОХУ-д тур оршин суух эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон ч АНУ-ын эрх баригчид Оростой харилцааг сайжруулах чиг бодлогоос татгалзах боломжийг авч үзэхгүй байна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013