×
Улс төр Наймдугаар сар 2013

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн арми босогчдоо номхотгон дарж байгаа энэ үед Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруушаан баталж байгаа нь тэнэг хэрэг гэж хэллээ.

Сирид явуулж байгаа аливаа цэрэг дайны оролцооны гол зорилго бол ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь огцруулах явдал бөгөөд үүний тулд «хязгаарлагдмал цохилт» хангалтгүй гэж Турк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган үзэж байна.

Германы «Шпигель» сэтгүүл саяхан Эдвард Сноудены нууцын илруулэлтийн шинэхэн хувийг хэвлэжээ. Нийтлэлээс харахад америкийн нууц алба АНУ дахь Европын холбооны төлөөлөгчид болон НҮБ, МАГАТЭ-гийн суурин төлөөлөгчийн газрыг мөрдөн мөшгиж байжээ.

АНУ-ын Сирийн арми химийн зэвсэг хэрэглэн 1,4 мянган хүний амь хороосон тухай тагнуулын илтгэл «тэр чигээрээ зохиомол хуурамч» гэж Дамаск мэдэгдсэн билээ.

Сири улсын тухайд хүч хэрэглэн аюул занал учруулах гэсэн Вашингтоны мэдэгдлийг Москва байж болшгүй хэмээн үзэж байна.

АНУ 8 сарын 21-нд Дамаск орчимд химийн зэвсэгийг хэрэглэн үйл ажиллагаа явуулсны улмаас 1429 хүний амь насыг хороосон хэрэгт Сирийн засгийн газрыг буруутгалаа.

НҮБ-ын химийн зэвсэгийн шинжээчдийн баг өнөөдөр Дамаскийн зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа гэж Британы телевиз «Скай ньюс» мэдээллээ.

АНУ холбоотнуудаа алдаж байна. Вашингтоны цэргийн гол түнш Лондон Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзав.

Хятадын ГХЯ Сирийн байдлын талаарх асуудлыг НҮБ-ын АЗ-өөр авч хэлэлцэх асуудал, Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тусгай шинжээчид шинжлэн судалж дууссаны дараа эхлэх естой гэж үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны гишүүдтэй Сирийн асуудлаар уулзалт хийнэ.

НҮБ-ын шинжээчдийн бүлэг Дамаскийн орчмын Зүүн Гута дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн таамгаар баримт нотолгоо цуглуулах ажлаа өнөөдөр дуусгаж байна.

«Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид, Сирийн эсрэг барууны түрэмгийлэл хэрэв хэрэгжвэл, Ирак, Ливиийн үйл явдалтай зохицох үйл явц болно гэж таамаглаж байна.

Шийтын “Хезболла” бүлэглэл Сирийг тойрсон байдал цаашид хэрхэн хөгжихийг анхааралтай ажиглан, НАТО-гийн Дамаскад пуужингуудын цохилт өгөх заналхийллэлд туйлын хандаж байна”.

Ираны Парламентын төлөөлөгчид Сирийн ард түмэнтэй санаа нэгтэй байгаагаа илэрхийлэхээр Дамаскийг зорих гэж байна.

Британий санаачилсан Башар Асадын эсрэг цэргийн байлдааны ажиллагааг эхлүүлэх боломжтой Сирийн тогтоолыг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын засгийн газруудад судлуулах зорилгооор илгээжээ.

Сири улсад цэрэг дайны цохилт хийх гэсэн төлөвлөгөө НҮБ-ын дүрэм журам болон олон улсын эрхийг бүхэлд нь нээлттэйгээр эсэргүүцэж өдөөн хатгаж байна гэсэн үг гэж Оросын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов мэдэгдсэн байна.

Сирид хөндлөнгөөс байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа нь НҮБ-ын үндсэн журмуудтай сөргөлдөж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И мэдэгдэв.

АНУ болон Их Британи ирэх долоо хоногийн эцсээр Сирид цэргийн цохилт өгөх өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг чармайн зүтгэж байна.

Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн Сирийн хямралын асуудлыг хэлэлцэх онц хуралдаан амжилтгүй болж өндөрлөв. Хуралдаанд оролцогчид Британий санал болгосон сирийн армид пуужингийн цохилт өгөх тогтоолын төсөл дээр тохиролцож чадсангүй.

Израиль тус улсын хойд хэсэгт “Пэтриот” пуужингийн цогцолборыг байрлуулж эхэллээ.

Газрын Дундад тэнгист байрлаж байгаа АНУ-ын ТЦХ болон Британий Хааны флот пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Сирид далавчит пуужингуудаар цохилт өгөх гэж байгаа тухай америкийн ХМХ-үүд уламжилж байна.

НАТО-гийн орнуудын элч төлөөлөгчдийг Хойд атлантын эвслийн хуралдаанд Брюссельд дуудав. Хэлэлцэх асуудал - Сири.

Япон улс АНУ болон бусад орнуудтай сирийн хямралыг зохицуулахад хамтран ажиллахад бэлэн байна.

Иран улс бүс нутгийн өөрийн нөлөөг ашиглан, сирийн мөргөлдөөнт талуудыг зөрчил тэмцэлээ энхийн замаар зохицуулхыг ятгах ёстой.

Сирид гарч байгаа хямралд хүчний үйл ажиллагаа явуулах гэсэн оролдлогууд нь цаашид бүс нутгийн байдлыг тогтоворгүй болгоно. Орос улс сирийн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулахаас өөр арга үгүй гэж үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Байден Дамаскийн орчимд өнгөрсөн долоо хоногт сирийн эрх баригчид химийн зэвсэг хэрэглэсэн болох нь эргэлзээгүй юм гэж  мэдэгдэв.

Аливаа цэрэг байлдааны ажиллагаа, Сири рүү гаднаас аливаа дайралт явуулах нь “бүс нутагт бүхэлд нь гамшигийн үр дагаварууд” авчирна.

Орос, Америкийн төлөөлөгчдийн Сирийн асуудлаар Гаагт 8-р сарын 28-нд явуулахаар төлөвлөж байсан уулзалт цуцлагдлаа. Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэснийг америкийн тал эхний ээлжинд хэрхэн хүлээн авах тухайгаа тодорхойлох төлөвтэй байна гэж Төрийн департаментын мэдээлэлд өгүүлжээ.

Япон улс даваа гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүнээс хэлсэн үгнийх нь цаадхи  “жинхэнэ санааг” тайлбарлахыг шаардаж байна. Токио үүнийг японы эсрэг хандсан хэмээн хүлээн аваад буй юм.

Ерөнхийлөгч Барак Обама Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй Санкт-Петербургийн “ G-20” ДХУ-ын үеэр уулзалт хийхээр төлөвлөж байна гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

G20,

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь “маргаангүй” гэж мэдэгдэв. Энэ нь Сирид гарч байгаа хямралд АНУ-ын болон тэдний холбоотны зүгээс зэвсэгт оролцоог нэмэгдүүлж байна.

НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчид Дамаск руу хортой бодисийг хэрэглэсэн байж болзошгүй газар очсоныхоо дараа аялалаа хойшлох ёстой болов

Японы агаараас хамгаалах хүчний сөнөөгч онгоцнууд даваа гаригт Зүүн-Хятадын тэнгисийн маргаантай бүсэд ойртсон хятадын онгоцыг амдахаар агаарт хөөрөв

Умард солонгосын нийслэл хотод даваа гаригт БНХАУ-ын засгийн газрын тусгай төлөөлөгч У Давэй тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын хойгийн асуудлаар ярилцахаар хүрэлцэн ирлээ

Сирийн ерөнхийлөгч Башар Асад АНУ-ыг өнгөрсөн лхагва гаригт Дамаскийн орчимд сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж буйг утга учиргүй зүйл гэж үзэж байна

Орос улс АНУ-ыг Дамаскад хүчний дарамт үзүүлэхээс түдгэлзэхийг уриалсан

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадии болон түүний орлогч бас хоёр хүнийг шүүх хурлыг 10-р сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулжээ

Авилга авч, хөрөнгө шамшигдуулж, эрх мэдлээ урвуулан ашигласан Хятадын Чунцынь хотын намын хорооны дарга асан Бо Силайны хэргийг шүүх хурал өнөөдөр дууслаа

Өмнө нь
Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013