×
Улс төр 31 Долоодугаар сарын 2013

НУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайдад хандан эсэргүүцлийн жагсаалын хариуд цэргийнхний авч байгаа арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан тухай Пентагон мэдээлэв

Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат жагсагчдыг Каирын талбайнуудаас шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө олгохыг ДХЯ-аас шаардав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа боловч улс төрийн үйл явц тус улсад эхэлтэл ийн ажиллагаа явуулах аргагүй

Хятад, Өмнөд солонгос болон Азийн бусад орнуудад японы улстөрчийн ээлжит шуугиантай мэдэгдэлийг хэлэлцэж байна. Саяхан тэнд Осака хотын дарга Тору Хасимото хааны арми эмэгтэйчүүдийг “алжаалаа тайлахад” ашигладаг байсныг зөвтгөхийг оролдсонд хилэгнэсэн. Тэгвэл одоо ерөнхий сайд асан Таро Асогийн 1930-аад оны эхээр германчууд Веймарын БНУ-ын үндсэн хуулийг өөрчилсөн туршлагыг судлах саналыг буруушаав

Түркын ГХЯ Египеттэй байгуулсан 27 хэлэлцээрийн үйл ажиллагааг тур зогсоосон тухай ХМХ мэдээллийг няцаав

АНУ-ын Форт Мид баазад цэргийн шүүх Брэдли Мэннинг цэргийг шийтгэх тогтоол гаргав. Нууц олон зуун мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, улсын өмчийг хулгайлж, луйвардаж, тушаалыг биелүүлэхээс татгалзсан зэрэг ял ноогдуулав. Гэвч шүүх дайсанд тусласан гол хэргээр түүнийг зөвтгөсөн нь шуугиант мэдээ болов

Каирт айлчилж байгаа Африкийн холбооны төлөөлөгчид өнөө өглөө Египетийн огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурситай уулзсан

Иран улс 2014 оны дундуур, цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай ураны нөөцтэй болно гэж Америкийн ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ

Палестин-израилийн санал зөрөлдөөний асуудлыг зохицуулах ээлжит хэлэлцээ ойрын хоёр долоо хоногт Израиль буюу Палестинд хийнэ

Москва руу явах санал Холбооны мөрдөн тагнах товчооноос авсан гэж «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден батлав

Америкийн армийн жагсаалын цэрэг, Wikileaks cайтын мэдүүлэгч Брэдли Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, нууц баримт бичгуудийг хулгайлсан ял ноогдуулсан

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013