×
Улс төр 29 Долоодугаар сарын 2013

поны ерөнхий сайд Синдзо Абэ Хятад улсыг урьдчилсан ямар нэг урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний харилцан яриа явуулахыг дахин уриалав гэж Киодо агентлаг уламжлав.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх зорилгоор тус улсад томилогдсон НҮБ –ын шинжээчид нь 3-р сард Алеппод түүнийг хэрэглэсэн тухай орос улсын шинжээчдийн дүгнэлтүүдийг тооцоно гэж Москва найдаж байна. Өмнө нь 7 –р сард Орос улс мөрдөлтүүдийнхээ дүгнэлтүүдийг Хан Аль-Асалед НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан.

АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Японы батлан хамгаалах бодлогын зарчмыг эргэн харах бэлтгэл ажлын тухай Баасан гарагт тайлбарлахдаа, Япон улс пуужингийн заналхийллийг тогтоон барих, хариу өгөх зорилгоор техникийн боломжийг олж авахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. Япон улсад хэдхэн жилийн дотор тэргүүн зэргийн цэргийн гүрэн болох бүх л эдийн засаг, техникийн боломж бий бий гэж стратеги технологийн судалгааны тевийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Египтийг улстөрийн хямралаас гаргахын тулд тус улс нь аль болохоор шуурхай улстөрийн хүчирхэг процессыг явуулах ёстой гэж НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. Тус байгууллагын хэвлэлийн албаны уламжилж байгаагаар, ням гаригт тэрээр египтийн түр хугацааны дэд ерөнхийлөгч Мухаммед эль-Барадей болон Арабын лигийн орнуудын тэргүүн Набиль аль-Араби нартай утсаар ярилцажээ.

ЕХ ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Мали улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат тайван, эмх замбараатай байдал дунд явагдсанд сэтгэл хангалуун байна, ингэхдээ сонгуулийн саналын хуудсуудыг тоолох ажил үргэлжилж байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Орос улс Курилын цуваа дөрвөн арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсад орос улсын хууль тогтоомжид тулгуурлан өмнөд курилын арлуудыг хамтран хөгжүүлэх санал тавьлаа.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013