×
Улс төр 23 Долоодугаар сарын 2013

Орос улс НҮБ-ын АЗ-д нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Ямар ч асуудал түүний дотор өнөөгийн гол сирийн асуудлаар шийдвэр гаргах үеэр тус улсын үзэл санааг харгалзах нь зайлшгүй чухал гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдэв.

Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн арга хэмжэээнд АНУ, Израилиээс бусад улсын төлөөлөгчид уригджээ.

Японы ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Госи Хосоно тус улсын парламентын дээд танхимын сонгуульд ялагдсан хариуцлагыг өөртөө хүлээн, огцорлоо. Энэ тухай өнөөдөр Эн Эйч Кей телекомпани уламжлав.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хороо болон Сенатын хороо ТТГ-ын сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх ажиллагааг дэмжив.

Өнөөдөр БН Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг АНУ-д албан ёсны айлчлал хийхээр мордов. Энэ нь Вьетнамын төрийн тэргүүний дайнаас хойшхи түүхэнд АНУ-д хийх 2 дахь айлчлал билээ.

Америкийн цэргийнхэн Сирид цэргээ оруулах шууд хэд хэдэн хувилбарыг нийтэд зарлав. Уг хувилбар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпсийн 7-р сарын 22-нд америкийн парламентын дээд танхимд илгээсэн захидалд тусчээ.

Оросын ба хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» террорын эсрэг хамтын сургуулийн төлөвлөгөөг боловсруулав. Сургууль 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын Төв цэргийн тойргийн талбарт явагдана.

Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур иргэддээ хандан эвлэрэхийг уриалав. Тэрээр телевизээр үг хэлж ийнхүү уриалсан тухай Аль-Арабия телевизийн суваг мэдээллээ.

АНУ-ын БХЯ Сирид явуулах үйл ажиллагааны хэд хэдэн хувилбар түүний дотор хөндлөнгөөс оролцож хүч хэрэглэх хувилбарыг боловсруулсан гэж АНУ-ын армийн штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпси мэдэгдэв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013