×
Улс төр 22 Долоодугаар сарын 2013

ОХУ-ын Цэргийн төвийн тойргийн болон Хятадын армийн Шэньяны цэргийн тойргийн нэгдсэн командлалын ажлын бүлгүүд “Энхийн ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилитын бэлтгэл ажлыг хийж дуусгалаа.

Өнгөрсөн долоо хоногт Сибирь, Алс-Дорнодод явагдсан цэргийн сургуулилтуудыг цэргийн мэргэжилтэнүүд үргэлжлэн тайларласаар байна. Тэдгээрийг гадаадын ажиглагчид нь Орос улсын Япон, Хятадын талын заналхийллүүдээс сэргийлсэн арга хэмжээ гэж хүлээж авч байна.

Сирийн шадар сайд Кадри Жамиль тус улсын одоогийн байдлын гол буруутнаар өрнөдийн орнуудыг нэрлэв. Тэрбээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой өнөөдөр хийсэн уулзалт дээр мэдэгдэхдээ, сирийн хямралт байдал урт удаан үргэлжилж байна гэлээ.

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентийн 10 депутат Үндэсний архив луу, 2007 онд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хён, Хойд Солонгосын ерөнхийлэгч Ким Чен Ир нарын уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийн албан ёсны бичлэгийг олохоор явсан боловч олоогүй байна.

Сирийн асуудлаар явуулах “Женева-2” олон улсын бага хурлын хэлэлцэх гол асуудлуудын нэг бол тус улсаас террористууд болон экстремистуудыг хөөн гаргахад сөрөг хүчин, эрх баригчдын хамт хүчин чармайлтуудыг нэгтгэх явдал юм.

Японы ерөнхий сайд Синдзо Абегийн тэргүүлдэг либерал-ардчилсан нам болон тэдний холбоотон “Шинэ Комейто” нам өнргөрсөн ням гаригт парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулав. Даваа гаригийн өглөөний мэдээгээр, тэд парламентын 121суудлын 76 авчээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013