×
Улс төр 21 Долоодугаар сарын 2013

Египетийн Үндсэн хүүльд засвар оруулах комисс өнөөдөр ажиллаж эхэллээ. Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур тус комиссыг байгуулах зарлигт өчигдөр гарын үсэг зурав.10 шүгч болон эрх зүйн шинжээчид комиссын бүрэлдэхүүнд оржээ.

Сирийн дотоодын мөргөлдөөн олон сар магадгүй хэдэн жил үргэлжлэнэ гэж АНУ-ын цэргийн тагнуулын албаны дэд дарга Дэвид Шедд үзэж байна.

Барак Обамагийн айлчлалыг болиулах тухай албан ёсны ямар ч мэдүүлэг Москва Вашингтонаас аваагуй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ. Москвад хийх хэлэлцээг тасалдуулах тухай ярьсны ч хэрэггүйг Кремль ахин мэдүүлэв. Мягмар гаригт Эдвард Сноуден Орос улсад тур хоргодох эрх еертед нь олгох тухай мэдуулэг шилжүүлж өгсний дараа эл сэдэвт санал шуумжлэл ахин хурцдав. Тэрээр «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих буст бараг нэг сар оршин сууж байгаа хийгээд ирэх долоо хоногт тэндээс гарч явах боломжтой болж мэднэ.

Үндэсний тархай бутархай байдлыг эсцэслуулж, ёс журам тогтоохыг Египетийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хамез Баблави уриалав.

Өнөөдөр Японд парламентын дээд танхимын депутатуудыг сонгож байна. 432 нэр дэвшигч 121 суудлын төлөө өрсөлдөж байна.

Өчигдөр орой Стамбулын цагдаагийн хүчин хотын төвд Гези цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд жагсагчдыг ус шуршиж тараасан тухай Ройтер агентлаг мэдээллээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013