×
Улс төр 19 Долоодугаар сарын 2013

Венесуэлээс улс төрийн шалтгаанаар орогдох эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олговол эдийн засгийн хатуу хориглох арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри утсаар ярьж, Венесуэлын ГХЯ-ны тэргүүн Элиас Хауад анхааруулсан тухай испанийн АВС сонинд бичжээ.

Чөлөөт худалдааны бүсийг байгуулахыг Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван бар» ахин оролдоно.

Ойрын өдрүүдэд илчлэх шинэ шинэ материалыг хэвлэлд нийтлэнэ гэж ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентой холбоо баригч британийн Guardian сонины сэтгүүлч Гленн Гринуолд амлав.

БНАСАУ-ын KCNA мэдээллийн агентлагийн шинэ тэргүүнээр Ким Чхан Гван томилогджээ. Тэрээр дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэж KCNA уламжлав.

Сирийн ард түмэн улс орныхоо байдлыг хариуцах ёстой. Сирийн асуудлыг шийдвэрлэх үеэр олон улсын эрх зүйн хэм хэмжээг нарийн чанд даган мөрдөх хэрэгтэй гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Сирид хүч хэрэглэх боломжийг авч үзэж байгаа америкийн засаг захиргааны өөр төлөөлөгчид хүч хэрэглэх арга хэмжээг зөвтгөх шийдвэр гаргах ёстой гэж АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Мартин Демпси конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхлэх хорооны сонсгол дээр мэдэгдэв.

7-р сарын 22-нд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров Сирийн эдийн засгийн асуудал эрхлэх дэд ерөнхий сайд Кадри Жамильтай уулзах тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв.

Афганистанд үндэсний эвлэрэл тогтоох үйл явц НҮБ-ын хяналтад байх ёстой гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев үзэж байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг  тагнуулын ажилтан асан Эдвард Сноуденыг нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг илчилснээс хойш, нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг хадгалах шинэ дүрэм нэвтрүүлээд байна.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013