×
Улс төр 18 Долоодугаар сарын 2013

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Аке Сельстрем ирэх долоо хоногт тус улсад аялах урилга авсан тухай НҮБ-ын төлөөлөгч Мартин Несирки сэтгүүлчдэд мэдээллээ.

Панамын эрх баригчид умард солонгосын саатуулагдаад байгаа усан онгоцны 35 гишүүдэд нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэнтэй холбогдуулан албан ёсоор ял тулгаад байна гэж британий Би-би-си корпорац уламжлав.

Японы түүхэнд анх удаагаа жирийн иргэн хүн тус улсын бодлого болон эдийн засагт нөлөөтэй хүчирхэг нэгэн байгууллагын тэргүүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав. Энд Японы “Ямагути-гуми” гэмт хэргийн синдикатын тухай яригдаж байна.

Хятад улс Зүүн Хятадын тэнгист Дяоюйдао (Сенкаку) маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо үргэлж эргүүл хийсээр байна гэж өнөөдөр БНХАУ-ын Улсын далай судлалын газар мэдээлэв.

Умард Солонгос ахин дэлхийн хэвлэлийн анхаарлын төвд байна. Панамын эрх баригчид умард солонгосын ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулж, элсэн чихэр хийсэн шуудайнуудаар дарсан зэвсэг илрүүлжээ.

G20 бүлгийн үйл ажиллагааны гол зорилго эдийн засаг ба ажлын орон тооны өсөлтийг урамшуулахад оршино гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас Москвад «хорийн бүлгийн» гишүүн орнуудын хөдөлмөрийн сайд нарын нийгмийн түншүүдтэй хийж байгаа уулзалтад оролцогчдэд явуулсан мэндчилгээнд өгүүлжээ.

G20,

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден өөрт нь байсан хэдэн мянган нууц баримт бичгийг ХМХ-ийн мэдэлд шилжүүлсэн хийгээд чухам ямар баримт бичгийг зарлан мэдээлэхэд нөлөөлж чадахгүй гэж Guardian сонины сэтгүүлч Глени Гриноулд америкийн MSNBC телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

Панамын эрх баригчид зэвсэг тээвэрлсэн умард солонгосын «Чхончхонган» хөлөг онгоцыг шалгаж үзэх хүсэлт НҮБ-д тавьсан тухай өнөөдөр «Ройтер» агентлаг Панамын аюулгүй байдлын сайд Хосе Рауль Мулиногийн мэдээллээс иш татан уламжлав.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 95 насны ойг тохиолдуулан баяр хүргэв.

Өмнөд солонгосын тал шудрага бус байр суурь баримтласан учир аж үйлдвэрийн хамтын Кэсон бүсийн ажлыг сэргээх асуудлаархи дөрвөн үе шаттай хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй гэж өнөөдөр Умард Солонгос мэдэгдлээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013