×
Улс төр 16 Долоодугаар сарын 2013

Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден ОХУ-ын Цагаачлалын Албанд, орос улсад түр хугацаагаар орогнох зөвшөөрөл хүссэн мэдэгдлээ дамжуулсан байна.

Японы олтригийн алслагдсан бараг 400 арлын захиргааны удирдлагын Төрийн шинэ зөвлөлийг байгуулах тухай японы засгийн газар мэдэгдэв.

Египетэд улс төрийн хямрал зэвсэгт сөргөлдөөн болж хувирахгүй гэж АНУ-ын дэд Төрийн нарийн бичгийн дарга Уильям Бернс мэдэгдлээ.

Мурсийг засгийн эрхэнд ахин гаргахгүй бол өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн ажиллагаа явуулна гэж талынхан нь сүрдүүлэв

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага  2014 онд Афганистанаас америкийн цэргийн албан хаагчид болон барууны цэргийн эвслийг бүхэлд нь гаргахтай холбоотой сүрдүүлэг,хүндрэлийг даван туулахад туслах болно. Оросын шинжээчдийн үзэж байгаагаар Байгууллагыг өргөтгөвөл зүйтэй.

Умард Солонгос «энх тайван давшилтаа» үргэлжлүүлж байна. Солонгосын хойгт дайн гарцаагүй хийнэ гэж гурван сарын өмнө умард солонгосын төлөөлөгчид мэдэгдээд гадаад улсуудын элчин сайдын яамдыг Пхеньянээс гаргаж явуулахыг шаардсан билээ. Одоо бүх юм өөрчлөгдсэн байна.

Өнөөдөр Брюссельд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахад зуучлаж байгаа олон улсын зургаан зуучийн төлөөлөгчид хэлэлцээ хийнэ.

Өмнөд Солонгост ээлжит улс төрийн үймээн шуугиан өрнөж байна. Түүнийг өдөн хатгагч нь ардчилсан намын сөрөг хүчний депутат Хон Ик Пхё, тэрээр: «Хуучин ерөнхийлөгч Пак Жон Хи бол энэ ертөнцөд төрөх есгүй байсан чөтгөр, харин түүний том охин ерөнхийлөгч Пак Кын Хе Юсины дэглэмийг сэргээхийг мөрөөдөж байна» гэж мэдэгдсэн байна.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сахалин арлын «Успенский» талбарт Дорнодын цэргийн тойргийн байлдааны сургуулилтын явцтай танилцав.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013