×
Улс төр 14 Долоодугаар сарын 2013

Оросын Алс Дорнод дахь Дорнодын цэргийн тойргийн 36-р армийн анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр 7-р сарын 13-нд шилжих шөнө эхлэсэн тойргийн цэргийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт шалгах долоо хоногийн ажиллагааны явцад ийн арга хэмжээ авсан байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвар Сноуден АНУ-ын засгийн газарт их хохирол учруулж мэдэх маш их хэмжээний мэдээлэл баримттай байна гэж америкийн ABC News телевизийн суваг Guardian сонины сэтгүүлч Гленн Гренвалдийн мэдээллээс иш татан уламжлав. Сэтгүүлчийн хэлснээр Сноуден оргохынхоо өмнө эдгээр мэдээлэл баримтыг дэлхий даяар сүлжээний агуулахад санаатайгаар хадгалжээ.

ОХУ-ын Дорнодын цэргийн тойрог ба Цэргийн төв тойргийн цэргийн байлдааны бэлэн байдлыг шалгах ажиллагааны үеэр Орос улс олон улсын хэмжээнд авсан үүргээ бүрэн биелүүлж, зөрчил гаргахгуй байна гэж өчигдөр Москвад ОХУ-ын БХ-ын дэд сайд Анатолий Антонов мэдэгдлээ.

Сирий цэрэг Дамаскын хойно, зүүн дүүрэгт давшилт хийж байна. Өчигдөр Жубар дүүрэгт 30 террористыг бүслэж устгасан тухай «Аль-Манар» телевизийн суваг мэдээлэв.

Сирийн сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд химийн зэвсэг хэрэглэснийг нотлосон маргашгуй баримтуудыг Орос улсаас НҮБ-ын АЗ-ийн байнгын гишуудэд олгосон тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин нар мэдээлэв.

Өчигдөр орой Анкарад засгийн газрыг огцоруулахыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлдөв. Цагдаагийн хүчин хийт гранат шидэж, ус шуршиж жагсагчдыг тараав. 1000 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна.

Энэ долоо хоногийн эхээр иргэний дайн, эдийн засгийн дампууралд тулсан Египет улс энэ амралтын өдрүүд гэхэд гаднаас гэнэт өгөөмөөр тусламж авсан байна. Арави хойгийн нефтиэр баялаг хаант улсууд египетийн хувьсгал ба иргэний засаглалыг хамгаалахаар шийдвэрлэжээ. Валют, эдийн засгий нь тогтонги болгохын тулд Каирт олон тэрбүм доллар гаргах тухай Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Катар зэрэг дөрвөн орон зарлан мэдээлэв.

Египетийн засгийн газрын тэргүүний үүрэг тур гүйцэтгэгч Хазем аль-Баблави шинэ засгийн газрыг эмхлэн байгуулахад дөхөв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013