×
Улс төр 9 Долоодугаар сарын 2013

Эдүгээ АНУ цэргээ Афганистанаас хурдан гаргах боломжийг авч үзэж байна гэж өчигдөр «Нью Йорк таймс» сонинд бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай харилцахдаа сэтгэл дундуур байгаа нь мэдрэгдсэн гэж сонинд тэмдэглэжээ.

Өнөөдөр Японы БХЯ-аас 2013 оны жил дутмын илтгэлийг  нийтлүүлэв. Дэлхийн янз бүрийн орны засгийн газар, цэргийн байгууллагуудын эсрэг кибер дайралтад БНХАУ,ОХУ, БНАСАУ зэрэг гурван улс хамаатай гэж баримт бичигт заажээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд орогнох эрх буюу баримт бичиг олгох улстай АНУ харилцааг аяндаа доройтуулна гэж Төрийн департамент мэдэгдэв. «Энэ нь Венесуэлд ч хамаатай» гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Женнифер Псаки хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ.

Манай орон ТТГ ба Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноудены мэдүүлэг авсан хийгээд түүнийг хүлээж авахад бэлэн байна. Харин Сноуден шилжин суух улсад хэдийд яаж хүрэх асуудал тулгарсан гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро зарлан мэдээлэв.

Орос улс Египетийн байдлыг тайван болгож тогтворжуулж, ерөнхийлөгчийн чөлөөт сонгууль явуулахад чиглэгдсэн ямар ч хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг бразилийн иргэдийн талаар тагнан турших ажиллагаа явуулж байгаа нь улс орны нь тусгаар тогтнолыг зөрчсөн хэрэг явдал гэж Бразилийн Ерөнхийлөгч Дима Русеф үзэж байна.

Египет:байдлыг тогтворжуулах зам тавигдсан. Энэ замаар замнахад цаг хугацаа хүрэлцээтэй байна уу?

НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн египетийн ард түмэн ба эрх баригчдад хандан хүч хэрэглэхээс татгалзахыг уриалаад Каирт бүгд найрамдах гвардийн төв байрны дэргэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцсон 50 гаруй хүнийг хөнөөсэн хэрэг явдлыг буруушаав.

Египетийн Ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур шинэ Үндсэн хуулийн тунхаглалыг батлах тухай зарлиг гаргав.

Венесуэлийн удирдлага улс төрийн шалтгаанаар орогнох эрх өөртөд нь олгох тухай ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены мэдүүлгийг авснаа батлав.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013