×
Улс төр 8 Долоодугаар сарын 2013

Даваа гаригийн шөнө Каирын БН гвардийн хөдөлгөөний төв байрны дэргэд “Мусульманы ахан дүүс”хөдөлгөөний талын 34 хүн алагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч Мурад Али мэдэгдэв. Түүний ярьснаар, хүмүүсийн өмнөөс гал нээсэн аж.

Даваа гаригт Египтийн арми тус улсын нийслэл хотод нөлөөгөө чангатгалаа. Одооноос төрийн байгууллагуудыг арми хүчтэй хамгаалж байна. Энэ нь тус улсын огцорсон ерөнхийлөгчийн талынхан Каирт БН гвардийн хуаран руу халдах оролдлого хийсний дараа болжээ. Буудалцааны улмаас 40 орчим хүн алагджээ.

Орос-хятадын цэргийн хамтарсан томоохон сургуулилт Владивосток орчимд эхлэж байна. Уг сургуулилтанд хөлөг онгоцнууд болон нисэх хүчин оролцоно . Япон тэнгисийн ОХУ- ын Приморийн эргийн их Петр хааны буланд 7-р сарын 8-10 ны хооронд цэргийн сургуулилт зохиогдоно.

Орос улсын ерөнхийлөгч Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нарын ирэх 9-р сард Москвад болох хоёр талын харилцааны уулзалтын бэлтгэл ажил ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентай холбоотой нөхцөл байдлыг үл харгалзан үргэлжилсээр байна. Энэ тухай өнөөдөр “Коммерсант” сонин төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын ярьсныг иш татан уламжилжээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013