×
Улс төр 7 Долоодугаар сарын 2013

Египет улс иргэний дайны ирмэгт тулаад байна гэж ОХУ-ын Ерөнхилөгч В. Путин үзэж байна.

Хятадын гурван хөлөг онгоц Зуун Хятадын тэнгисийн Сенкаку(Дяоюйдао) маргаан үүсгэсэн арлуудын буст ахин цөмрөн орсон тухай өнөөдөр Японы эргийн харуул мэдээлэв.

БНАСАУ,Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн цогцолборыг хэвийн ажиллуулах арга замыг авч үзэж хэлэлцэв.

Америкийн тагнуулын нууцыг задлан илчлэсэн Эдвард Сноуден цаашид яах нь урьдын нэгэн адил тодорхой биш байна. ТТГ-ын оргосон ажилтан москвагийн Шереметьево нисэх онгоцны нэвтрэн дамжих буст хоёр долоо хоног байж, ямар нэг улсад улс төрийн шалтгаанаар хоргодох эрхтэй болохыг оролдож байна. Түүнийг тойрон олон улсын хэрүүн шуугиан дэгдэв.

Египетийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг сонгоогуй байна гэж британийн Би-Би -Си телевиз радиогийн корпорац мэдээллээ.

Африкийн холбоо Египет улсыг байгууллагынхаа бүрэлдхүүнээс тур хасав.Тус улсад « Үндсэн хуульд нийцэхгүй өөрчлөлт» гарсантай холбогдуулан ийн шийдвэр гаргажээ. Цэргийнхэн Ерөнхтйлөгч Мухаммед Мурсийг огцоруулж, төрийн тэргүүний үүрэг тур гүйцэтгэгчийг томилож, арми « хямралын эсрэг төлөвлөөгөөг батласан явдлыг Африкийн холбоо ийн өөрчлөлт хэмээн үзэж байна. Харин «Лалын ахан дуус» хөдөлгөөнөөнс өөгшүүлж байгаа баривчлагдсан Мурсийн талынхан хотуудын талбайд ахин гарч байна.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013