×
Улс төр 6 Долоодугаар сарын 2013

Орос улс нь өндөр нарийн тусгалтай зэвсгийг хөгжүүлэх болон сансрыг цэрэгжүүлэхэд адил тэнцүү мэдрэмжтэй хандах ёстой. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад болсон Аюулгүй байдлын хуралдаан дээр хэллээ.

Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро америкийн тусгай албаны ажилтан асан Эдвэрд Сноуденд улс төрийн орогнолын санал тавьжээ. Өмнө нь тэр “хэрвээ нөхцөл байдал таарах юм бол” Сноуденд орогнол олгоход бэлэн байгаа тухайгаа мэдэгдсэн.

Умард, Өмнөд солонгосын эрх баригчид өнөөдөр Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар харилцан яриагаа эхлүүлээд байна.

Египтийн огцорсон ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон тэдний эсрэг талынхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 30 гаруй хүн амиа алджээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013