×
Улс төр 3 Долоодугаар сарын 2013

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тойрсон хэрүүл шуугиан туйлдаа хүрэв. Түүнээс болж Боливи Улсын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг дипломат халдашгүй эрхгүй болгов.

Женевэд НҮБ-д суугаа Боливи Улсын элчин сайд Анхелика Наварро Йанос Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцонд нэгжлэг хийснийг «түрэмгийлэл» хэмээн нэрлэж, олон улсын хууль тогтоомжийг зөрчсэн хэрэг гэжээ.

Каирт Египетийн Зэвсэгт хүчний хямралын асуудал эрхлэх штабын хуралдаан эхлэв. Хуралдааны дүнгээр Үндсэн хуулийн үйл ажиллагааг түр зогсоох болон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулах тухай зарлан мэдээлж болзошгүй.

ПДХ систем болон СДЗ-ийн тухай сэдвүүдийг 8-р сарын 9-нд болох америк-оросын “2+2” уулзалтаар хэлэлцэх болно.

Египетийн арми ард түмнийхээ төлөө цус урсгахад бэлэн байна гэж Зэвсэгт хүчний дээд зөвлөл Ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаа хугацаанаас өмнө орхихоос татгалзсны дараа мэдэгдэв.

Япон тэнгист хийх Хятад-Оросын цэргийн хамтарсан сургуулилтанд цөмийн эсминец хөлөг онгоц болон цэргийн далбаат онгоцнууд оролцоно.

Япон улс Хятадын Зүүн-Хятадын тэнгист хий олборлох тавцанг байрьж байгаа тухай мэдээллүүдэд түгшиж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай өнөөдөр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв.

Боливийн ГХЯ-ны тэргүүн Давид Чокеуанка АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден боливийн ерөнхийлөгч Эво Моралессын онгоцоор Москвагаас ниссэн тухай мэдээллийг няцаав.

Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн огцрохоос татгалзсан явдал нь тус улсад иргэний дайн эхлэхийг харуулж байна гэж өнөөдөр египетийн сөрөг хүчний үндэсний авралын фронтын төлөөлөгч Халед Даул мэдэгдэв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013