×
Улс төр 1 Долоодугаар сарын 2013

ЕХ АНУ -аас саяхны хэвлэлүүдэд гарсан америкийн тусгай албаныхны тагнуулын үйл ажиллагааны тухай болон европын орнуудын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрүүдийн талаарх мэдээллүүдэд тайлбар өгөхийг шаардав. Энэ тухай Европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдэгдэв.

Даяаршлын хийн салбарын түвшний байр суурь бэхжиж байна, гэсэн ч хий экспортлогч орнуудад хүчтэй шахалт үзүүлэх явдал өсөн нэмэгдэж байна.

Египтийн сөрөг хүчин ерөнхийлөгч Мухаммед Мурсийд шаардлага тавьлаа. Тэр мягмар гаригт өөрийн огцролтын тухай зарлах юм уу, аль эсвэл тус улсад бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал эхлэнэ. 6-р сарын 30 нд буюу ерөнхийлөгчийн тангараг өргөсний нэг жилийн ойн өдөр тус улсын засгийн эрх баригчдыг дэмжигчид болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсан. Үүний улмаас 10 хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүн шархадсан.

АНУ-ын тусгай албаныхан ЕХ-ны бүтцүүдийн ажлын байруудыг чагнаж байсантай холбоотой дуулиант хэрэг бол олон улсын эрхийн салбарт хоёрдмол стандарт гарч байгаагийн илрэл. Энэ тухай ОХУ -ын хүний эрхийн Бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов өнөөдөр байр сууриа илэрхийлэхдээ, Вашингтон “ энэхүү дуулиант явдлаас АНУ –ын олон улсын өмнө хүлээсэн үүрэгт холбогдуулан зохих дүгнэлтүүдийг” хийнэ байх гэж найдаж байна гэжээ.

АНУ-ын байнгын хяналттай холбоотой дуулиан ням гаригт /6-р сарын 30 /шинэ “европын эргүүлэгт” орж, Цагаан ордонд маш эвгүй уршиг заналхийлж байна.

Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро 7-рс арын 1-2 ны өдрүүдэд Москвад болох хийн форумд оролцоно.

Орос улс Хятад улстай харилцаагаа улам хөгжүүлэхийг зорьж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ –ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын ГХ-ийн сайд Ван Итэй уулзахдаа тэмдэглэв.

Ням гаригт Египтэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагсан “Тамарруд” хөдөлгөөний зохион байгуулагчид ерөнхийлөгч Мурсийг бие даан огцрох тухай шийдвэр гаргахад нь хоёр хоногийн хугацаа өгчээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013