×
Улс төр Долоодугаар сар 2013

НУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайдад хандан эсэргүүцлийн жагсаалын хариуд цэргийнхний авч байгаа арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан тухай Пентагон мэдээлэв

Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат жагсагчдыг Каирын талбайнуудаас шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө олгохыг ДХЯ-аас шаардав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа боловч улс төрийн үйл явц тус улсад эхэлтэл ийн ажиллагаа явуулах аргагүй

Хятад, Өмнөд солонгос болон Азийн бусад орнуудад японы улстөрчийн ээлжит шуугиантай мэдэгдэлийг хэлэлцэж байна. Саяхан тэнд Осака хотын дарга Тору Хасимото хааны арми эмэгтэйчүүдийг “алжаалаа тайлахад” ашигладаг байсныг зөвтгөхийг оролдсонд хилэгнэсэн. Тэгвэл одоо ерөнхий сайд асан Таро Асогийн 1930-аад оны эхээр германчууд Веймарын БНУ-ын үндсэн хуулийг өөрчилсөн туршлагыг судлах саналыг буруушаав

Түркын ГХЯ Египеттэй байгуулсан 27 хэлэлцээрийн үйл ажиллагааг тур зогсоосон тухай ХМХ мэдээллийг няцаав

АНУ-ын Форт Мид баазад цэргийн шүүх Брэдли Мэннинг цэргийг шийтгэх тогтоол гаргав. Нууц олон зуун мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, улсын өмчийг хулгайлж, луйвардаж, тушаалыг биелүүлэхээс татгалзсан зэрэг ял ноогдуулав. Гэвч шүүх дайсанд тусласан гол хэргээр түүнийг зөвтгөсөн нь шуугиант мэдээ болов

Каирт айлчилж байгаа Африкийн холбооны төлөөлөгчид өнөө өглөө Египетийн огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурситай уулзсан

Иран улс 2014 оны дундуур, цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай ураны нөөцтэй болно гэж Америкийн ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ

Палестин-израилийн санал зөрөлдөөний асуудлыг зохицуулах ээлжит хэлэлцээ ойрын хоёр долоо хоногт Израиль буюу Палестинд хийнэ

Москва руу явах санал Холбооны мөрдөн тагнах товчооноос авсан гэж «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден батлав

Америкийн армийн жагсаалын цэрэг, Wikileaks cайтын мэдүүлэгч Брэдли Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, нууц баримт бичгуудийг хулгайлсан ял ноогдуулсан

АНУ-ын нийслэлд палестин-израилийн зөвлөлдөх уулзалт ажлаа эхлүүлээд байна. Уулзалтын гол зорилго Палестин улсыг байгуулах тухай асудал дээр тохиролцоонд хүрэх. Израиль, Палестин нь бараг гурван жил шууд ярилцлага явуулахаас татгалзсан. Одоогийн шатны ярилцлагаас шуурхай хурдан үр дүн хүлээхийн хэрэггүй юм

Сирид хэдэн жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засагт 60-80 тэрбум долл. хохирол учруулжээ

Хятад улс ойрын ирээдүйд Бээжин, Токиогийн хооронд ямар нэг дээд хэмжээний уулзалт явуулах боломжтойг үгүйсгэж байна

Өмнөд солонгост авилгын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын шийтгэлийг чангатгана. Энэ тухай хуулийн төслийг сайд нарын танхим даваа гаригт сайшаасан гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав

ЕХ-ны тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригийн шөнө Египтийн огцруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурситэй уулзсан тухай египтийн “Аш Шурук” сонин уламжлав

Палестин болон израилийн төлөөлөгчид мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар дор хаяж есөн сарын турш яриа хэлэлцээр явуулахаар тохиролцов

поны ерөнхий сайд Синдзо Абэ Хятад улсыг урьдчилсан ямар нэг урьдчилсан болзолгүйгээр дээд хэмжээний харилцан яриа явуулахыг дахин уриалав гэж Киодо агентлаг уламжлав.

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллүүдийг мөрдөх зорилгоор тус улсад томилогдсон НҮБ –ын шинжээчид нь 3-р сард Алеппод түүнийг хэрэглэсэн тухай орос улсын шинжээчдийн дүгнэлтүүдийг тооцоно гэж Москва найдаж байна. Өмнө нь 7 –р сард Орос улс мөрдөлтүүдийнхээ дүгнэлтүүдийг Хан Аль-Асалед НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад дамжуулсан.

АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

Японы БХ-ын сайд Ицунори Онодэра, Японы батлан хамгаалах бодлогын зарчмыг эргэн харах бэлтгэл ажлын тухай Баасан гарагт тайлбарлахдаа, Япон улс пуужингийн заналхийллийг тогтоон барих, хариу өгөх зорилгоор техникийн боломжийг олж авахыг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна. Япон улсад хэдхэн жилийн дотор тэргүүн зэргийн цэргийн гүрэн болох бүх л эдийн засаг, техникийн боломж бий бий гэж стратеги технологийн судалгааны тевийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Египтийг улстөрийн хямралаас гаргахын тулд тус улс нь аль болохоор шуурхай улстөрийн хүчирхэг процессыг явуулах ёстой гэж НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун үзэж байна. Тус байгууллагын хэвлэлийн албаны уламжилж байгаагаар, ням гаригт тэрээр египтийн түр хугацааны дэд ерөнхийлөгч Мухаммед эль-Барадей болон Арабын лигийн орнуудын тэргүүн Набиль аль-Араби нартай утсаар ярилцажээ.

ЕХ ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Мали улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат тайван, эмх замбараатай байдал дунд явагдсанд сэтгэл хангалуун байна, ингэхдээ сонгуулийн саналын хуудсуудыг тоолох ажил үргэлжилж байна.

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Орос улс Курилын цуваа дөрвөн арлуудын харъяаллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсад орос улсын хууль тогтоомжид тулгуурлан өмнөд курилын арлуудыг хамтран хөгжүүлэх санал тавьлаа.

Энэ долоо хоногт сирийн хямралын асуудлаар цэргийн ба дипломат ажиллагааг эрс идэвхжүүлэв. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар удаа дараа ярилцаж, женевийн сирийн асуудлаархи хэлэлцээний бэлтгэлийг авч үзэж хэлэлцэв. Түүнчлэн 7-р сарын 26-нд Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн улсын төлөөлөгчид сирийн сөрөг хүчинтэй уулзав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Сингапурт тэрээр америкийн агаарсансрын «Пратт энд Уитни» компанийн үйлдвэрт үг хэлж, энэ тухай мэдээлэв

АНУ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг эрүүдэх, цаазаар авах ял ноогдуулахаас хамгаалах баталгаа өгч байна. Ерөнхий прокурор тусгай захидалддаа америк хүний хэрэг шүүн таслаж, цаазаар авах ял ноогдуулахгүй гэж оросын эрх баригчдад амлав. АНУ Сноуденыг албадан буцаахыг шаардсаар байна

Дэлхийн хамтын нийгэмлэг өчигдөр Алеппо хотоос баруун 20 км зайтай орших Хан-эль-Асаль хотод хэт даврагсадын үйлдсэн аллага хядлагыг анхаарахгүй байж чадахгүй

Египетийн эрх баригчид жагсаал тайван хийхийг бүрэн хариуцаж, улс орныхоо бүх оршин суугчийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэв

Зүүн-хойд Азийн байдлыг энх амгалан байлгахад бүх хүч чадлаа дайчилна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг тохиолдуулан амлав

Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены аав, ерөнхийлөгч Барак Обамад, хүүг нь хуулиар мөрдөж байгаагаа зогсоохыг шаардсан захиа илгээжээ

Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг «ард түмний хүсэл эрмэлзлээр» огцорулсныг БХ-ын сайдын уриаг дэмжин дагаж хийсэн египетийн шинэ удирдлагыг дэмжих жагсаал харуулсан гэж урд шөнө төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур мэдэгдлээ

Хоёр жил гаруй үргэлжилж байгаа сирийн хямралын үеэр 100 мянга гаруй хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдээд хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалав

Саяхан Хятадад зохион байгуулсан Тэнгисийн цагдаагийн албаны (эргийн харуулын үүрэг гүйцэтгэж байна) хөлөг онгоцууд Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын ойролцоохь бүст анх удаа цөмрөн орсон тухай өнөөдөр Японы эргийн харуул мэдээллээ

Сирийн асуудлыг цэргийн хучээр шийдвэрлэж болохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ

БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байгаа солонгос хоорондын Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлыг тасалдуулахгүй баталгаа бол ажлы нь сэргээх гол болзол юм

Солонгосын дайныг дуусгасан гал зогсоох тухай Хэлэлцээрт одоогоос 60 жилийн тэртээ 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан юм. Дайн ёс төдий дууссан хийгээд хоёр Солонгос улсын дараагийн түүхэнд их нөлөөлсөн юм. 1953 оны 7-р сарын 27-нд гарын үсэг зурсан Хэлэлцээр л дэлхийн газрын зурагт бүр 50 жил оршиж байгаа Солонгосын хойгийг бий болгожээ. Орчин цагийн Солонгосын олон асуудал, зөрчил чухам Солонгосын дайнаас улбаатай.

Өнөөдөр Нью Йоркод НҮБ-ын АЗ сирийн сөрөг хүчинтэй албан бүс анхны уулзалт хийнэ. Энэ долоо хоногт Их Британи мөн уулзалт хийхийг санаачилсан билээ

Өмнө нь
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013