×
Улс төр 30 Зургаадугаар сарын 2013

Цацраг идэвхит хаягдлыг ашиглах буюу булшлах найдвартай технологи байгаа. Гэвч тэдгээрийг ашиглахад зарим үед улс төр саад болж байна гэж МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Амано мэдэгдэв. Тэрээр Спнкт-Петербургад «Атомын энерги ХХI зуунд» сэдэвт олон улсын бага хурлын дүнгээр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсэн Финланди дэх РАО агуулахыг ийн технологийн үлгэр жишээ хэмээн нэрлэв

Иран улс дэлхий дахинтай ойлголцох бодлого явуулахын хамт эрхээ хамгаална гэж өчигдөр шинэ Ерөнхийлөгч Хасан Рухани телевизээр хэлсэн үгэндээ мэдэгдлээ. Гадаад бодлогын аядуу чиг шугам бууж өгөх эсвэл санал зөрөх үйл хэрэг биш гэж тэрээр тэмдэглэв

Умард Солонгос пуужин хөөргөх шинэ төхөөрөмжүүдээ Өмнөдийн хил орчимд байрлуулсан тухай өнөөдөр өмнөд солонгосын ХМХ мэдээллээ

Стамбулын цагдаагийн хүчин Таксим талбайд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 20 хүнийг саатуулав. Өчигдөр 7-10 мянган хүн энэ талбайд цугларав. Тэд 6-р сарын 28-нд курдууд оршин суудаг Диярбакыр мужид цагдаа нартай мөргөлдсний улмаас 1 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шархдаж бэртсэнтэй холбогдуулаен засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хувь заяаны асуудал Кремлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв биш гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков «Эхо Москвы» радио станцад мэдэгдлээ

Энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Юкия Аманог хүлээн авч уулзав. «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын өндөр хэмжээний бага хурал 6-р сарын 27-28-ны өдрүүдэд Санкт-Петербургад чуулан хуралдлаа

Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Фан Фэнхуэй тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээлийн алба уламжлан мэдээллээ

Эдүгээ оросын эрх баригчид ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг яах асуудлыг шийдвэрлэх ёстой гэж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэв

ТТГ-ын ба АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Москвагирйн «Шереметьево» олон улсын нисэх онгоцны бууудлын нэвтрэн дамжих буст суурьшснаас хойш өнөөдөр яг долоо хоног өнгөрлөө

Эквадорын засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон хамгаалах жуух бичгийг хүчингүй болгов. Киотоос зохих зөвшөөрөл авалгүй мөн баримт бичгийг олгосон Лондонд суугаа Эквадорын консул Фидель Нарваес хариуцлага хүлээх ёстой

ШУӨЗО-нд өдөр шөнөгүй эргүүл хийх дэглэм тогтоосон гэж Өрөмчэд ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Мэн Зяньжу мэдэгдсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав

Өнөөдөр Мухаммед Мурсийн эсрэг хучний олон арван мянган төлөөлөгч улс даяар цуглаан хийж, төрийн тэргүүнд үл итгэж байгаагаа илэрхийлээд түүнийг огцоруулахыг шаардах бодолтой байна. «Аль-Ахрам» сонинд бичснээр олон зуун хүн нийслэлийн төв талбайд цуглараад байна

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013