×
Улс төр 28 Зургаадугаар сарын 2013

АНУ-ын ТТГ-ын гүйдэлчин агент асан Эдвард Сноуденыг тойрсон байдал нь бидний нүдэн дээр телевизийн лайв-шоугаас тагнуулын дуулиант хэрэг болж хувирч байна гэж оросын “Труд “ сонинд бичжээ.

Америкийн сенат цагаачлалын системийн шинэтгэлийн тухай хуулийн төслийг сайшаасан тухай өнөөдөр британийн ВВС телевиз радиогийн корпораци мэдээллээ.

1950 оны 6-р сарын 28-нд умард солонгосын цэргүүд Сөүл хотыг эзлэн авчээ.Өмнөд солонгосын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гурав-дөрөвхөн хоногийн хугацаанд нийслэл хот эзлэгдсэн нь Умард Солонгосын хувьд солонгосын дайны бүх цаг үеийн хамгийн бахдам амжилт байлаа.

НҮБ-ын АЗ Голан дахь энхийг сахиулагчдын мандатын хугацааг энэ оны эцэс хүртэл сунгаж, тэдний тоог 1250-нд хүргэж нэмэгдүүлэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хүсвэл, түүнийг улс орондоо оруулахад бэлэн байна гэж Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн.

Москва Саудын Аравийг оролцуулан хэд хэдэн улсад хандан Сирид олон улсын террористуудыг санхүүжүүлж зэвсэглэхээ болихийг уриалж байна гэж өчигдөр орой ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.

ТГ хэдэн жилийн турш дэлхий даяар мэдээлэл цуглуулан авч, цахим албадыг мөрдөж байсан гэж британийн «Гардиан» сонинд Эдвард Сноуденоос авсан баримт бичгүүдийг үндэслэн бичжээ.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Японы ГХ-ийн сайд Фумио Кисида нар даваа гаригт Брунейд бус нутгийн аюулгүй байдалд зориулсан форумын хүрээнд хэлэлцэнэ

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013