×
Улс төр 23 Зургаадугаар сарын 2013

Энэ долоо хоногт хөгжингүй найман улсын удирдагчид Хойд Ирландын Лох-Эрнед ахин уулзав. Тэд янз бурийн асуудлыг авч үзэж хэлэлцсэн юм. Эдгээр нь Иранд шинэ Ерөнхийлөгчийг сонгосныг харгалзан үзэж хэлэлцсэн ираны цөмийн хөтөлбөр, Солонгосын хойгийн байдал, олон улсын эвслийн цэргийг Афганистанаас гаргах явдал, Европ дахь ПДХ систем зэрэг асуудал билээ. Гэвч сирийн хямрал гол сэдэв болсон. 

Туркийн цагдаагийн хүчин ус шуршиж, нулимс асгаруулах хий, эрзээн сум хэрэглэж Стамбулын төвийн Таксим талбайд эсэргүүцэгдийг тараав. Энэ нь суулийн долоо хоногийн цагдаагийн хүчин, эсэргүүцэгчдийн хоорондын томоохон мөргөөлдөөн боллоо.

АНУ-ын Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтнууд хятадын иргэдийн цахим захидал харилцааг тагнаж байна гэж АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээллийг задлан илчлэсэн Эдвар Сноуден мэдээлсэн тухай өнөөдөр хятадын South China Morning Post сонинд бичжээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013