×
Улс төр 20 Зургаадугаар сарын 2013

Хятад, Орос улсууд хүмүүсийг худалдах хэрэг явдалтай хийх тэмцэлд хангалттай бус хүчин чармайлт гаргаж байна гэж өгүүлсэн АНУ-ын засгийн газрын илтгэлийг эдгээр хоёр улс шүүмжлэв.

Вашингтонд айлчилж байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чо Дэ Ён БНАСАУ-тай ямар ч хэлэлцээ хийж эхлэхтэй холбогдуулан урьдчилан илүү хатуу болзол тавихийн төлөө байна гэж өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ.

Батлан хамгаалах түүний дотор ПДХ системийн хүчин зүйлийг харгалзаж л ОХУ,АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай өгүүлж болно гэж өнөөдөр Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

Москва, Вашингтон хоёр АНУ-ы тусгай албад хувийн мэдээ баримтуудыг сонирхон авсан асуудлыг хоёр талын холбоо харилцааны хүрээнд хэлэлцэнэ гэж Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүний эрхийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч парламентын дээд танхимд үг хэлэхдээ мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Дэмпси нарын санал Цагаан ордонд хийсэн зөвлөлгөөний үеэр сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөх асуудлаар зөрсөн тухай өнөөдөр Bloomberg агентлаг мэдээлэв.

Орос улс агаар сансрын батлан хамгаалалтын оператив-тактикийн боломжийг хойшид ч өргөжүүлэн нэмэгдүүлэх бодолтой байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2020 он хүртэлх зэвсгийн төрийн хөтөлбөрийн биелэлт, цэргийн сансрын батлан хамгаалалтын үндэс суурийн асуудлаархи зөвлөлгөөн дээр мэдэгджээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013