×
Улс төр 18 Зургаадугаар сарын 2013

Палестины ХАМАС лалын хөдөлгөөн ливаны «Хезболла» бүлэгт хандан Сирид сөрөг хүчний эсрэг байлдан дайтаж байгаа зэвсэгт гишуудээ гаргаж, зэвсгээ дан Израилийн эсрэг онилон чиглүүлэхийг уриалав. ХМХ уламжласнаар ХАМАС «Хезболла» бүлгийн удирдагчидтай зөвлөлдөөд ийнхүү мэдэгджээ

Сирийн асуудлыг энхийн журмаар зохицуулах асуудлаар Женевт төлөвлөж байгаа олон улсын бага хурал нь сирийн засгийн газрыг үг дуугуй бууж өгөхөд хүргэх ёсгйү гэж кувейтын “Куна” агентлагт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өгсөн ярилцлагадаа мэдэгдэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн агаарын орон зайг хориотой бүс болгох болон тус улсад мөргелдөөнийг гааруулах уршигтай ямар ч ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тухай НҮБ-ын төлөөлөгч Эдуардо Дель сэтгүүлчдэд мэдээллээ

Умард солонгос АНУ-ад ээлжит удаагаа хандан, хоёр талын дээд түвшний яриа хэлэлцээр явуулах саналыг тавьсан. Үүнийгээ Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах боломж гэж үзэж болох юм. Гэвч Вашингтон болон Сеул нь Пхеньяны энэхүү алхмын цаана ээлжит заль нуугдаж байгааг олж харсан бололтой

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров энэ намар Япон улсад айлчилж болзошгүй гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Синзо Абэ нарын G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр энэ тухай мэдээллээ

Японы Засгийн газар АЦС-ыг ашиглахаас бүрэн татгалзах тухай заалт ороогүй “Эрчим хүчний асуудлын цагаан ном”-ыг сайшаан дэмжив

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэлэлцээ хийхдээ Иранд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ираны цөмийн асуудал шийдвэрлэгдэхэд дөхөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

“Нэгдсэн Орос” нам эгнээндээ цэвэрлэгээ хийж байна. 2013 оны 9 сарын 8-нд болох нутгийн сонгуулийн өмнө тус улсын тэргүүлэх улс төрийн хүчин орон нутгийн засаг захиргааны бүх түвшинд нэр дэвшиж буй хүмүүсээ онцгойлон шалгаж байна

Сирийн хямрал Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалтын анхны өдрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдвийн нэг боллоо. Оросын Ерөнхийлөгч эл асуудлыг Франц, АНУ, Япон улсуудын удирдагчидтай хоёр талын уулзалтаар төдийгүй найман улсын бүх төрийн тэргүүнтэй үдийн хоолны үеэр авч үзэж хэлэлцэв

Японы Ерөнхий сайд Синзо Абэ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийхдээ улс төр, соёлын салбар болон аюулгүй байдал, найрамдах гэрээний асуудлаар санал үр бүтээлтэй солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв

Ойрын үед Каир Дамаскад суугаа дипломат төлөөлөгчдийн газраа сирийн сөрөг хүчинд дамжуулан өгөх тухай египетийн «Аль-Яум ас-Сабиа» интернет-портал Египет дэх сирийн хувьсгалын зохицуулах хорооны дэд тэргүүн Муамин Куафатиягийн мэдээллээс иш татан уламжлан мэдээлжээ

Олон арван мянган хүн урд шөнө Түркийн томоохон хотуудын гудамжуудад гарч, засгийн газрын эсрэг сурт жагсаалд оролцов. Маш олон хүн оролцсон ч эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөх ба эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол гараагүй

ОХУ АНУ хоёр Женевэд Сирийн асуудлаар хэлэлцээ хийх үйл явцад шижим түлхэц үзүүлэхээр тохиролцсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматой хийсэн хэлэлцээнийхээ дунгээр мэдэгдэв

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар орос-америкийн дээд хэмжээний уулзалт 9-р сарын 3-4-ний өдрүүдэд Москвад хийхээр тохиролцов. Путин Обама хоёрын Лох-Эрнед G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийсэн уулзалтын дүнгээр гарын үсэг зурсан хамтрасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013