×
Улс төр 12 Зургаадугаар сарын 2013

Бүх Оросын ардын фронт үргээ биелүүлэхийг засгаас шаардах эрх оросын ард түмэнд олгох механизм болох ёстой гэж Москвад Оросын ардын фронтын зохион байгууллах их хурлаас тэргүүнээр сонгогдсон Владимир Путин мэдэгдэв

6-р сарын 12-13-нд Сөүлд БНАСАУ-тай хийх байсан хэлэлцээ тасалдсан нь хоёр талын харилцааг тогтоож төлөвшүүлэх урт хугацааны нарийн түвэгтэй үйл явцын нэг хэсэг гэж Өмнөд Солонгос үзэж байна. Сөүл Пхеньянтэй яриа хэлцээ хийхэд урьдын адил нээлттэй байна гэж өнөөдөр «Йонхап» агентлаг мэдээллээ.

5 мянга орчим хүн сөрөг хүчний жагсаалд оролцохоор Калужская талбайд цугларсан тухай ОХУ-ын ДХЯ мэдээллээ.Засаг захиргаантай уялдуулан зохицуулсан жагсаалд оролцогчид Большая Якиманка гудамжаар явж, Болотная талбайд хүрч жагсалаа дуусгана. Энэ удаад цуглаан хийхгүй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Иракэд хүчирхийлэл гаарсанд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд хямралт байдлаас гарахад улс төрийн эвслүүдийн яриа хэлцээ зайлшгүй чухыг тэмдэглэсэн тухай түүний хэвлэлийн алба мэдээлэв.

Түркэд эмх амбараагүй байдлаас болж 4 хүн амь насаа алдаж, 5 мянга нь шархдаж бэртсэн тухай урд шөнө «Ройтер» агентлаг Түркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы мэдэгдлээс иш татан уламжлав

Дэлхийн ХМХ эдийн засгийн амжилт болон Ойрхи Дорнодын амгалан тайван байдлын төв мэтээр саяхан болтол дүрслэж байсан Турк улс олон улсын дүр төрхөө мэдэгдэхүйц өөрчилж байна

Оросын энхийг сахиулагчдыг Голаны өндөрлөг руу явуулах нь бүс нутагт Москвагийн үр нөлөөг өргөжүүлэх гэсэн оролдлого биш Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг бэхжүүлэх хүсэл эрмэлзлэлийн илрэл мөн гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Рио-де-Жанейрод хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013