×
Улс төр 11 Зургаадугаар сарын 2013

Турк улсад эмх замбараагүй байдал хурцдах болсон нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд болон Интернетийн веб сайтуудад тус улсын байдлын тухай хуудал мэдээллийг олон нийтэд гаргаж байгаатай холбоотой гэж туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган өнөөдөр мэдэгдлээ.

2013 оны 6-р сарын 10-ны өдөр нь Вьетнамын хувьд онцгой өдөр байв. Тус улсын түүхэнд анх удаагаа ард түмний төлөөлөгчид өөрийн удирдагчдын үйл ажиллагаанд дүн тавьлаа.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газрын явуулсан глобал мөрдлөгийг илрүүлсэн шуугиан олон улсын цар хүрээтэй болж АНУ, Европ хоёрын хооронд хэрүүл үүсгэж болзошгүй байна.

Япон улс Сири дахь засгийн газрын эсрэг хүчнийхэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бодолтой байна.Токио сирийн сөрөг хүчнийхэнд эм, ундны ус, хоол хүнс, авто тээврийн хэрэгсэл, цахилгаан эрчим хүчний үүсгүүрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

АНУ, Японы цэргийн хүчнийхэн америкийн Калифорни мужид усан десант цэрэг буулгах үеийн харилцан нөлөөллөө хэвшүүлэх цэргийн хамтын сургуулилтаа өнөөдөр эхлүүлэв. Сургуулилт 6-р сарын 26-ыг хүртэл явагдана.

БРИКС нь БРИИКС болж хувирч мэдэх байна. Ойрын 15 жилд олон улсын албан бус клубд Индонез нэгдэн орж магадгүй. Энэ тухай даваа гаригт Москвад думын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдэв.

Зарим нэг таагүй зүйлс байгаа ч орос-америкийн харилцаа шат дараалалтай явагдах болно гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров америкийн телевизийн суваг CBS-д өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Хятадын анхны нисдэг тэрэг тээвэрлэгч “Ляонин” усан онгоц “сургуулилт, шинжилгээ судалгааны туршилт” хийхээр Циндао /зүүн муж Шаньдун/ хотын боомтоос гарлаа гэж Хятадын далайн цэргийн хүчний мэдэгдлээс иш татан хятадын ХМХ-үүд өнөөдөр мэдээлэв.

Орос улс АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Эдвард Сноудены улс төрийн орогнол хүссэн хүсэлтийг хүлээж авахад бэлэн байна.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013