×
Улс төр 6 Зургаадугаар сарын 2013

Женевт ОХУ-ын ГХ-ийн дэд сайд, ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Михаил Богданов Сири улсын байдлыг хэлэлцэх олон улсын бага хурлыг бэлтгэх асууддлыг сирийн сөрөг хучний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн тухай өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ. Тухайлбал Богданов Үндэсний зохицуулах хорооны гадаадын зохицуулагч Хейса Манаа, Ардчилсан форумын удирдагч Аит, Махлюф нартай уулзсан байна.

БНАСАУ-ын төв телевиз Fasebook нийт олонтой харилцах хуудасаараа Интернетэд нэвтрүүлэг явуулж эхэллээ. Одоогоос Умард Солонгосын төв телевизийн нэвтрүүлгийг БНАСАУ-ын хилийн чанадад тухайлбал Өмнөд Солонгос, Япон улсуудад шууд хүлээн авч үзэж болно. Энэ сувгаар мэдээний тойм, эх оронч дууны концерт, түүхийн сэдэвт кино нэвтрүүлж байна.

Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа этгээдүүдийг энх тайван яриа хэлэлцээ хийхэд зоригжуулах сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэл сунжрав. ОХУ, АНУ, НҮБ-ын төлөөлөгчдийн энэ сарын 5-нд Женевэд хийсэн уулзалтыг ийнхүү дүгнэж болно. Талууд байр сууриа бүрэн ойртуулахын тулд энэ сард бас нэг уулзалт хийхээр тохиролцсон гэж Оросын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв.

Энэ сарын 5-нд Женевт хийсэн ОХУ,АНУ, НҮБ-ын гурван талын уулзалт сирийн асуудлаар зарлан хуралдуулах олон улсын бага хурлын бэлтгэлийн нэгэн үе шат болсон гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдлээ.Гурван талын нэмэлт уулзалт хэлэлцээний зорилго нийтийн хандлагыг бүрмөсөн уялдуулан зохицуулахад оршино. Дараачийн гурван талын уулзалт энэ сарын 25-нд Женевт болно гэж мэдээлэлд өгүүлжээ.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сергей Собянины нийслэл хотын даргын албан тушаалаас огцрохыг хүлээн зөвшөөрч, түүнийг сонгуульд амжилттай оролцохыг хүслээ. Кремльд болсон уулзалтын явцад Владимир Путин Собянинд нийслэл хотын даргын үүрэг гүйцэтгэхийг даалгасан. Сергей Собянин Москва хотын даргын сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн.

АНУ, Орос болон НҮБ-ын төлөөлөгчид Женевын Сирийн асуудлаар хуралдах олон улсын бага хурлаар тус улсад шилжилтийн засгийн газрыг байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлэхээр тохиролцов. Энэ тухай Вашингтонд болсон хэвэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жениффер Псаки мэдэгдэв. “Уулзалтанд оролцогчид бага хурал нь шилжилтийн засгийн газрыг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөв.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013