×
Улс төр 5 Зургаадугаар сарын 2013
АНУ-ын конгрессын бүгд найрамдах намын хяналтад байгаа төлөөлөгчдийн танхим Куба дахь Гуантанамо цэргийн баазын террористуудыг хорих тусгай гянданг хаах тухай Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөвлөгөөг эсэргүүцэв. Конгрессын гишүүдийн олонхи саналаар 2014 оны санхүүгийн жилийн цэргийн барилга байгууламж барих зарлагын тухай хуулийн төсөлд оруулах засварыг хэрэгсэхгүй болгов. Энэ хуулийн төслийн дагуу хоригдолуудыг Гуантанамогоос америкийн өөр шоронд шилжүүлэх хөрөнгө гаргах байсан.

НАТО-гийн гишүүн 28 улсын БХ-ын сайд нар кибер дайралтын хариуд шуурхай ажиллагаа явуулах хүчнийг байгуулахаар тохиролцсон тухай өчигдөр Брюссельд эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен сайд нарын уулзалтын анхны өдөр дууссаны дараа мэдээлэв. Түүний хэлснээр НАТО-гийн гишүүн орнуудын компьютерийн дэд бүтцийг хамгаалах кибер дайралтын хариуд шуурхай ажиллагаа явуулах хүчнийг энэ оны 10-р сар гэхэд байгуулах юм.

Байгалийн хийг Бенгалийн булангаас Хятадад шууд дамжулан нийлүүлэх юм. Мьянмын баруун эрэг хавийн нутгаас хятадын Юньнань мужид хүрэх хийн хоолойг барьж дуусав. Нэг зэрэг барьж байгаа нефтийн хоолойг 2-3 сарын дараа ашиглалтад оруулна.

Цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь уламжлалт чиг зүгээ өөрчилж, Ази руу эргэн шилжиж байна. Стокгольмын дэлхийн судлалын олон улсын хүрээлэнгийн илтгэлээс харахад Азид Хятад улс бусдаас илүү их үй олноор хөнөөгч зэвсэгтэй байна.Пакистантай сөргөлдөж байгаа Энэтхэг улс хятадын аюулыг арилгах тулгамдсан зорилтыг арга буюу биелүүлэх болсон.

БНХАУ, Өмнөд Солонгос хоёр Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох,бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Чон Сун Жоны Бээжинд хийсэн айлчлалын дүнгээр хоёр талаас гаргасан мэдэгдэлд энэ тухай өгөөлжээ.

Орос, Японы хоорондын нутаг дэвсгэрийн асуудлаархи хэлэлцээг 6-р сарын 20-нд сэргээх юм. Москвад Япон, ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Масази Мацуяма, Игорь Моргулов нар анхан шатны хэлэлцээ хийнэ. Хойд Ирландид G8 дээд хэмжээний уулзалт дуссаны дараагаар Мацуяма Москвад хүрэлцэн очих тухай өнөөдөр японы «Асахи» сонинд бичсэн байна.

Өнөөдөр Женевт ОХУ,АНУ-ын дипломат ажилтнууд болон НҮБ-ын төлөөлөгчид сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ. ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, Геннадий Гатилов нар Орос улсыг хэлэлцээнд төлөөлөх юм.
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013